Ахмадууд баярын өдрөөрөө мод тарилаа

Өнөөдөр 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр буюу Олон Улсын Ахмадын баярын өдөр. Энэ жил Баянзүрх дүүргийн ахмадууд үр хойч, ирээдүйн байгаль дэлхийн сайн сайхны төлөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ.

Уг ажлыг Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга, Ахмадын холбооны дарга нар санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд мод тарих ажлын үеэр 17 дугаар хорооны Засаг дарга Цэрэнмаа:

"Өнгөрсөн он жилүүдэд ахмад настай буурайнуудад төр засаг, холбогдох удирдлагууд хүндэтгэл үзүүлж, эх орны төлөө өдий хүртэл зүтгэж байгаад талархал илэрхийлдэг. Тэгвэл энэ жил дүүргийн ахмадууд маань хамтарч эх орныхоо сайн сайхан, ирээдүйн төлөө одоо хүртэл зүтгэхэд бэлэн гэдгээ ойлгуулахын тулд ийнхүү мод тарьж байна" гэжээ.

243415002 403008824784276 818729109842060823 n

Ахмадуудын зүгээс ч мөн адил үргэлж эх орон, ирээдүйн сайн сайхны төлөө санаагаа чилээж, зүтгэсээр ирсэн. Биднийг голохгүй бол цаашид ч бид зүтгэж, хамтарч чадна гэдгээ илэрхийлжээ. 

243451397 403008778117614 5993254098413342346 n

Мөн "Ахмадын баяр"-ыг тохиолдуулж Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дүүрэгтээ "Ахмадын Өргөө" барихаа мэдэгдсэн юм.

Гэвч тэдний дуу хоолойг төрийн анхан, дунд, дээд шатанд хүргэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, залуу үеэ дэмжиж ажиллахад хамтрах "Ахмадын Өргөө" байхгүй байна. Тиймдээ ч "Ахмадын өргөө"-г барьж байгуулахаар болжээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.