УОК-ын дарга С.Амарсанаа ICT экспог зохион байгуулах зөвшөөрлийг ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэд олгожээ

Засгийн газрын тохируулагч агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ICT экспог "Digital nation" уриан дор есдүгээр сарын 17-19-нд зохион байгуулж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн зохион байгуулж буй тус арга хэмжээний нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд оролцсон юм.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд болж буй тус арга хэмжээний нээлт өчигдөр хөл хөдөлгөөн ихтэй болж, цар тахлын үед иргэдийг олноор нь цуглуулсан гэх шүүмжлэлийг дагуулаад буй. Тэгвэл тус арга хэмжээг НОК-оос зөвшөөрөөгүй байтал УОК-ын дарга С.Амарсанаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэд уг арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрсөн байна.  

fdlssss

242001677 4700885329963552 2503815785948965069 n

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ НОК-ийн шийдвэрийг үл тоон тус арга хэмжээг зохион байгуулсан нь олны дургүйцлыг хүргээд байгаа юм.

НОК-оос энэ сарын 1-ний өдөр.

241982098 371251358079731 8085078894864368164 n

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа, мөн сургууль, цэцэрлэгийн сургалтыг эхлүүлсэнтэй холбоотойгоор халдварын тархалт нэмэгдэх өндөр эрсдэлтэй хэмээн үзэж төрийн болон .

Тэгвэл УОК-ын дарга С.Амарсайхан Харилцаа холбоо мэдээллийн технологийн газарт хүргүүлсэн албан бичигт "Цахим үндэстэн-Digital Nation 21" арга хэмжээ зохион байгуулах ажлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Албан бичигт халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулахыг анхааруулсан байна.

242255062 442111807189784 1869063587817012624 n1

Нийслэлийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал нь НОК-т хамааралтай болохоос биш УОК-т хамааралгүй байтал УОК-ын дарга С.Амарсанаа юуны учир зөвшөөрөл олгосон нь хачирхалтай.

Б.Болор-Эрдэнийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн томилгоогоор уг албан тушаалд очсон. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга болсноосоо хойш Монголын 300 гаруй мэдээллийн сайтад мониторинг хийлгэж, мэдээ нийтлэлийг нь шүүлгэсэн байдаг. Ингэхдээ төсвийн мөнгөөр зөвхөн өөрийнхөө нэр орсон мэдээллийг шүүлгэсэн гэгддэг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.