Э.Цэндбаатарыг 100 хувийн саналаар хөөсөн Боксын холбооны УЗ-ийн 19 гишүүн!

Монголын боксын холбоо 9-р сарын 5-ны өдөр хуралдаж, Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Ерөнхийлөгч нь бол Удирдах зөвлөлийн гишүүдээ мөн шинээр сонгосон юм. 

Харин шинээр сонгогдсон Удирдах зөвлөл 100 хувийн саналаар ДАШТ-д явахаар бэлтгэж байсан МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаас хөөсөн нь олны дургүйцлийг хүргээд байна. Тэгвэл тус холбооны Удирдах зөвлөл ямар 19 эрхэм байдгийг танилцлуулж байна. 

Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн 19 гишүүн:

1. Х.Нямбаатар Боксын холбооны ерөнхийлөгч, ХЗДХ-ийн сайд
2. Дэд ерөнхийлөгч Ц.Бат-энх “Эрдэнэт" үйлдвэрийн хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал
3. Дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган Хөдөлмөрийн баатар
4. Дэд ерөнхийлөгч П.Сэрдамба Хөдөлмөрийн баатар
5. Б.Мөнхбат “Монросцветмет “ ТӨҮГ-ийн захирал
6. У.Отгондалай Гавьяат тамирчин
7. Д.Төрбат Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга
8. Г.Батбилэг Ахмадын зөвлөлийн дарга, Гавьяат тамирчин
9. Б.Чинзориг Тамирчдын зөвлөлийн дарга
10. Э.Сайнбилэг Боксын холбооны ЕНБД
11. Г.Атарбаяр Шүүгчдийн зөвлөлийн дарга
12. У.Баатар “Монгол- 333 корпораци” ХХК-ийн захирал
13. М.Баянмөнх “Эйч энд Эйч” ХХК захирал
14. В.Ганзориг “Говь-хангай өрөм” ХХК-ийн захирал
15. Ц.Цогтгэрэл AIBA-гийн 3 одтой шүүгч
16. М.Алтанхуяг “Эрдэнийн тойрог” ХХК-ийн захирал, 
17. Г.Бадрах МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан
18. Х.Ууганбаяр Налайн дүүргийн Цагдаагийн дарга /хурандаа
19. Н.Баярсайхан МУ-ын Гавьяат тамирчин

Боксын холбоо Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хөөсөн гэх боловч тус холбоонд тамирчныг шигшээ багаас хөөх эрхзүйн үндэс байхгүй, харин Биеийн тамир спортын хороо тамирчныг шигшээ багаас хөөх эсэх асуудлыг мэддэг ажээ. Уг асуудлаар хуульчид ч өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэлжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.