СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгос хоёр баллистик пуужингийн туршилт хийлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Умард Солонгос зүүн эргийн тэнгист хоёр пуужин харваж, туршилт хийсэн нь баллистик пуужингууд байсан гэж Өмнөд Солонгосын талаас мэдэгдлээ. Мөн Японы талаас пуужингууд харвасныг баталж, баллистик пуужингууд байх өндөр магадлалтай гэжээ.

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга Умард Солонгосын үйлдлийг зэмлэн буруушааж, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл хэмээн мэдэгдсэн байна.

Умард Солонгос долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа пуужингийн туршилт хийсэн явдал юм. Олон улсын судлаачдын зүгээс зогсонги байдалд орсон цөмийн хөтөлбөрийн гэрээ хэлэлцээрийг дахин сэргээх гэсэн оролдлого бөгөөд өөрсдийн зэр зэвсгийн хүчин чадлыг харуулах гэсэн үйлдэл хэмээн таамаглаж байна.

. Цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадалтай пуужингийн туршилтыг НҮБ-ын тогтоолоор хориглосон байдаг.

Энэ долоо хоногийн даваа гарагт Умардын тал холын зайн тусгалтай далавчит пуужин харвасан. Хэдийгээр энэ нь НҮБ-ын тогтоолын зөрчөөгүй ч цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадалтай байж магадгүй гэж шинжээчид таамагласан.

Цар тахлын улмаас Умард Солонгост дотоодын эдийн засгийн хямралтай тулгарч байгаа энэ үед Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Өмнөд Солонгос улсад айлчилж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.