СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БСШУЯ-ны инженер асныг хахууль авсан гэм буруутайд тооцсон ч эрүүгийн хариуцлагаас нь чөлөөлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

БСШУЯ-ны (хуучин нэрээр) Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Оргил, “Эерэг туйл” ХХК-ийн захирал Ш.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалан өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт хэлэлцээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.

Тэрбээр уг хэргийг хоёр дахь удаагаа хянан хэлэлцэж мөн тоогоор дээрх хүмүүсийг ялаас чөлөөлж буй нь энэ. Уг нь . Энэ удаад ч мөн адил эрүүгийн хариуцлагаас нь чөлөөлж шийдвэрлэсэн ч сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзсан нь хачирхалтай.

Эсвэл хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан нь шүүгчээсээ эмээгээд мэдээлэл авч өгч чаддаггүй юм уу, энэ хэргийг хэрхэн шийдсэнийг бидэнд хэлсэнгүй. Гэхдээ өөр эх сурвалжуудаас хэрхэн шийдвэрлэснийг нь мэдэх боломжтой учраас Б.Оргил, Ш.Энх-Амгалан нарыг ялаас чөлөөлсөн гэдэг мэдээллийг уншигчдадаа хүргэж байна. Уг нь шүүхийн тухай хуулийн 12.2-т “Шүүх хуралдааныг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд нээлттэй явуулна”, 12.5 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухай төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахаас бусад мэдээллийг олон нийтэд мэдээлнэ” гэж заасан. Хуулийн энэ заалтаа шүүгч З.Болдбаатар мэддэг л баймаар сан. Мэдэхгүй бол элдэв хэл аманд орж сахилгын шийтгэл хүлээж байхынхаа оронд хуулиа судалбал яасан юм бэ гэдгийг сануулъя. Эсвэл ямар нэг ашиг сонирхлын үүднээс дээрх шүүгдэгч нарт ямар хариуцлага оноосон талаараа мэдээлэхээс цааргалав уу.

Ер нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цөөнгүй шүүгч өөрсдийнхөө өдөр тутам мөрддөг Шүүхийн тухай хуулийн дээрх заалтыг үл ойшоож буйгаа эргэж нэг анхаарахад гэмгүй биз ээ.
БСШУЯ-ны Барилга захиалагчийн албаны хяналтын инженер, Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга асан Б.Оргил нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчин 2013 оны есдүгээр сарын 16-нд Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлдэг “Сургуулийн өмнөх боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд . Тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг шалгаруулалтыг бүрэн биелүүлсэн мэтээр үнэлж, Үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулан шалгаруулж, 556.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлыг өөрийн эзэмшлийн “Хээгт рашаан” ХХК-иар гүйцэтгүүлэхээр давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.