СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Агаарын тээвэр 2024 онд цар тахлаас өмнөх үед шилжинэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Нисэх онгоц үйлдвэрлэгч Боинг компанийн зүгээс агаарын тээвэр эргэн хэвийн горимд шилжихэд дахиад хоёр жил хагасын хугацаа шаардлагатай гэдгийг хэлжээ. Тодруулбал 2024 оны эхэн гэхэд агаарын тээврийн үйл ажиллагаа цар тахлын өмнөх үед байсан хэмжээнд эргэж очно гэж таамаглаж байна.

Боинг компанийн дэд Ерөнхийлөгч Даррен Халстын хэлснээр Засгийн газруудын цар тахлаас сэрэмжлэх хилийн хоригтой холбоотойгоор олон улсын нислэг удаан хугацааны дараа сэргэх хандлагатай байгаа юм. . Энэ нь агаарын тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэж эхэлснээс хойш хамгийн их алдагдалтай жил байжээ.

Олон улсын валютын сан дэлхийн эдийн засаг энэ жил 6,0 хувиар, ирэх жил 4,9 хувиар өснө гэсэн найдлага тавьж байна.. Учир нь иргэд бизнесээ сэргээхийн тулд аялалд гарч, зорьсон газартаа очиж бизнес уулзалт хийх, ажлаа амжуулах хэрэгцээ шаардлага үүснэ гэжээ.

НҮБ-ын Олон улсын иргэнийн нислэгийн байгууллагын хийсэн судалгаагаар цар тахлаас өмнө дэлхийн эдийн засгийн 3,6 хувийг агаарын тээвэр зуучлалын салбар бүрдүүлдэг байсан ба 65,5 сая ажлын байрыг бий болгоод байжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.