Гудамжны лангууны үйлчлүүлэгч халуун тос руу хоолоо шидэн, худалдагчийг түлжээ

БНСУ-ын Тэгү хотын нэгэн гудамжны лангуунаас амтат бин худалдаж авсан эрэгтэй бингээ буцалж буй тос руу шидсэнээс болж худалдагчийн баруун гар, мөр, цээж нь түлэгджээ. Хохирогч эмэгтэй одоо уг эрэгтэйг хатуу шийтгэхийг шаардаж байгаа юм.

Түүний хэлснээр тус эрэгтэй хоёр амтат бин худалдаж аваад, хэрчүүлэхийг хүссэн байна.

Их хэмжээний түлэгдэл аван, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хохирогч эмэгтэй " Эмч маань энэ амралтын өдөр эсвэл ирэх долоо хоногийн эхээр мэс засал хийх шаардлагатай эсэхийг шийднэ гэсэн. Би хэзээ эмнэлгээс гарахаа мэдэхгүй байна" хэмээн сэтгүүлч нарт ярьжээ.

Орон нутгийн цагдаа нар тус эмэгтэйг эмнэлгээс гарсны дараа хэргийг шалгахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.