? Халуун сэдэв: Монгол орны нийт бэлчээрийн газрын 65 хувь өөрчлөгдөж, доройтсон төлөвтэй байна
1999-2000 онд болсон зудын үеэр НҮБ-ын шугамаар зуданд нэрвэгдсэн малчдад тусламж үзүүлэх шугамаар Ногоон алт төсөл хэрэгжээд 17 жил болжээ.
17 жилийн хугацаанд нүүдлийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний стандартыг баталгаажууж, бэлчээрээ оношилж, малчдаа хариуцлагажуулж, малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоог бий болгож, хоршоог байгуулж, дэлхийн зах зээлд монголын нүүдлийн малын гаралтай бүтээгдэхүүнийг гарал үүслийг баталгаажуулах хэмжээнд хүрсэн талаар “Ногоон алт” төслийн бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, доктор Д.Булгамаатай ярилцлаа.
- Ногоон алт төсөл анх бэлчээрээс эхэлж байсан бол одоо Монголын нүүдлийн мал аж ахуйн гарал үүслийг баталгаажуулснаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж чадахуйц ажлыг хийсэн.
-
Монгол орны нийт бэлчээрийн газрын 65 хувь өөрчлөгдөж доройтсон төлөвтэй байна
-
Бэлчээр бол ашиглалтаас бол доройтдоггүй буруу ашигласнаас болж доройтдог
-
Ачааллыг цаг алдалгүй бууруулбал доройтсон бэлчээрийн 80 гаруй хувь нь байгалийн аясаар сэргэх боломжтой
-
Нүүдлийн аж ахуй бол бэлчээр сэлгэлтийн хамгийн зохистой хэлбэр
-
Дэлхийн хуурай газрын 54 хувь нь манай Монголын тал хээрийн экосистемттэй ижил байдаг. Монголын нийт газар нутгийн 80 хувийг тал хээр нутаг эзэлдэг бол үүний 71 хувь нь бэлчээрийн зориулалтаар ашиглагдаж байна. Ийм гайхалттай сайхан экосистемийг хайрлаж, хамгаалж, малчдыг хариуцлагчжуулж, орон нутгийн удирдлага боловсон хүчнийг мэдлэгжүүлсэн том төслийн ард гарч энэ сарын 10-нд хаатын үйл ажиллагаа хийх гэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.