АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Халуун сэдэв | 3 долоо хоногийн өмнө

З.Буянбадрах: БНСУ-ын талтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан иргэдийг явуулах тал дээр хамтарч ажиллаж байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 долоо хоногийн өмнө

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалт энэ сарын 1-нээс эхэлсэн. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг 2021 оны 6 дугаар сарын 29, 30-ны өдөр цахимаар зохион байгуулж, нийт 3469 иргэн бүртгүүлсэн байна.

Эдгээр иргэнээс Солонгос хэлний түвшин тогтоох энгийн шалгалтыг БНСУ-ын аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас ирүүлсэн хуваарийн дагуу  2021 оны 9 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 19 нд ХХҮЕГ-ын байранд өдөрт 4 ээлжээр зохион байгуулж байна.

Уг асуудлаар ХХҮЕГ-ын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрахтай ярилцлаа.

З.Буянбадрах: Шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд ханган зохион байгуулж байгаа бөгөөд хариуг 11 дүгээр сарын 3-ны өдөр зарлана. Мөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визний хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Тусгай шалгалтад 83 иргэн бүртгүүлээд байна. Тусгай шалгалтыг 9 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулж, хариуг 10 дугаар сарын 20-нд зарлана.

Энгийн болон тусгай шалгалтад тэнцсэн иргэд нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчийн 2022, 2023 оны нөөцөд орно.

2019 онд шалгалт өгч тэнцсэн БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршсан .

Дэлхий нийтэд COVID-19 цар тахал тархсантай холбоотой цахим визээ авсан ч явж чадаагүй байгаа эдгээр иргэдийг БНСУ-д илгээхээр БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн яамны Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газартай нягт хамтран хоёр тал хүчин чармайлт гарган ажиллаж байгаа.

. БНСУ-ын талаас 2021 онд 676 иргэнийг ажиллах хүчээр авах санал ирүүлсэн. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн гэрээтэй 6000 орчим иргэн БНСУ-д ажиллаж байна. БНСУ-ын тал вакцинд хамрагдаагүй иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй гэдгийг анхааруулсан байгаа.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. UROLOGIST
2 долоо хоногийн өмнө
197.210.65.24

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.