Есдүгээр богдын сүүлчийн айлчлал

Халхын Есдүгээр Богд Жамбалнамдалчойжижанцан  бээр 2011 оны арваннэгдүгээр сарын эхээр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн урилгаар Монголд морилж байлаа.

Тухайн үед  Есдүгээр богдын бие туйлын чилээрхүү байсан хэдий ч эцсийн тамираа шавхан ирмэгцээ “Би Монголдоо зүтгэн зүтгэн ирлээ. Хүн мөнх биш. Багш шавийн барилдлага хамгийн чухал. Монголдоо морилон ирэхгүй байж байгаад таалал төгсөх юм бол шүтэн барилдлага муутай болох байлаа. Миний гүйцээх хийх ёстой ажил Монголд байжээ. Монголыг даасан Бодисадвагийн хувьд ирэх зайлшгүй шаардлагатай байлаа” хэмээн ярилцлага өгсөн байдаг.

302550 213126458760795 528390622 n

Есдүгээр Богд Монголд морилон саатах хугацаандаа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Буддын шашны бүх сүм хийдийн хамба лам нарыг цуглуулан ном хурсны зэрэгцээ, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц гуайд нэгэн зүйлийг хичээнгүйлэн захиж адислаж буй агшныг та бүхэн харж байна.

298735 213126322094142 910817113 n

Халхын Есдүгээр Богд Монгол ирж гүйцээх ёстой ажлаа дуусгасандаа сэтгэл нь тайвширсан болоод ч тэр үү тун удалгүй жанч халсан даа. Түүний Монгол ирээд хийсэн сүүлчийн ажил нь нууц хэвээр үлдсэн ч төрөл арилжсаныхаа дараа монголдоо л эргэн төрөхсөн гэж ном буян үйлдсэн байж ч болох.

319164 213126622094112 856874504 n

379733 213126422094132 1094780591 n

321103 213126345427473 968593441 n

Энэхүү үйл явдлаас хойш яг арван жилийн дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн голд хашаанд шинээр босгосон Батцагаан дуганд намрын тэргүүн сарын шинийн гуравны өдөр /маргааш/ аравдугаар богдыг залах гэнэ гэсэн мэдээ хуурай өвсөнд тархсан түймэр мэт тархах болов.

ыыыыы

Уг түүхэн үйл явдалд бэлтгэн Аравдугаар богдын суух сэнтийний зураг хүртэл цахим орчинд тархсан нь олны анхаарлыг туйлын ихээр татах болов.

Есдүгээр богд Жамбалнамдалчойжижанцан бээр “Монголд миний гүйцээх ёстой ажил байгаа” хэмээн хэлснийг батлах мэт Богдын хойд дүрийг тодруулах ажил гэнэт яригдаад оволзоод эхэлсэн нь сүсэгтэн олны анхаарлыг маш ихээр татаж байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.