СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-07-22

Коронавирусийн эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллалаа.

ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ-ын бүрэлдэхүүн бүхий Ажлын хэсэг "Ковид-19" цар тахлын үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийн бэлэн байдалд 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хяналт шалгалт хийхэд багагүй зөрчил, дутагдлууд илэрсэн тул

Тэрээр хэлэхдээ "Вирусийн эсрэг эмийн нийлүүлэлтийн талаарх мэдээллийн тэгш бус, хаалттай байдал нь ААН-үүд өөрсдийн хөрөнгөөр эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх боломжийг хязгаарлаж, хомсдол үүсэх гол хүчин зүйл болж байна. Эмийн нөөц хангамжийн тухайд нэг удаагийн лицензийг гэрээт ААН-үүдэд хэт их хэмжээгээр олгодгийн улмаас бусад ААН-үүдэд квот олдохгүй байгаа тул нэг удаагийн лицензийг хүртээмжтэй байдлаар ААН-үүдийн хүчин чадалд тохируулан олгох шаардлагатай байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан, " Ингэснээр вирусийн эсрэг эмийн нөөц хангамж сайжирч үнэ буурах боломжтой. Мөн дэлхийд сүүлийн үeд эмчилгээний хамгийн өндөр үр дүнтэйд тооцогдож байгаа, маш хүнд, хүнд өвчтэй иргэдэд хэрэглэдэг тоцилизумаб эмээс эхний ээлжид 2,000 ширхгийг авчирч байгаа" гэжээ.

Уулзалтын төгсгөлд, Шадар сайд ирэх сарын 1-ний өдрөөс өмнө улсын эмнэлгүүдийн эмийн нөөцийг тасалдуулахгүй хангаж, иргэд эм тариаг гаднаас худалдан авдаг байдлыг таслан зогсоохыг үүрэг болгосон байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.