СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ нисэх онгоцны буудал энэ ням гарагаас ажиллаж эхэлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Монгол-Япон хоёр орны хамтын ажиллагааны билэг тэмдэг болон баригдсан “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2021 оны долдугаар сарын 4-ний өдөр албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаа ажээ.

“Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь Монголын Улсын Засгийн Газартай байгуулсан концессын гэрээний дагуу ирэх 15 жилд нисэх буудлын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм. Олон улс болон орон нутгийн бүх нислэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас “Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу шилжүүлнэ.

Нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх нээлтийн хүндэтгэл ёслолын арга хэмжээ долдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд ёслолын арга хэмжээ нь олон улсын нислэгтэй давхцаж байгаа учир УОК-ын тогтоол шийдвэрийг дагаж мөрдөх, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хүн хоорондын зай барих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулагдана. 

2021 оны долдугаар сарын 4-ний өдрийн 13:00 цаг хүртэл зөвхөн УБ-Нарита (Япон) чиглэлийн 11:50 цагт хөөрөх аялалын зорчигчдыг тийз болон холбогдох бичиг баримтаар, шинэ нисэх буудлын нээлтийн ёслолын арга хэмжээнд  уригдсан зочдыг урилгаар нисэх буудлын 2 дугаар давхарын төв хаалгаар дотогш нэвтрүүлнэ.

Бусад иргэдийг нээлтийн өдрийн 13:00 цагаас хойш нисэх буудлын төв хаалгаар нэвтрүүлэхдээ коронавирусын халдвар хамгааллын дэглэмийг баримтлан дархлаажуулалтын 2 тунд бүрэн хамрагдсан гэрчилгээ, халдвар аваад эдгэрсэн бол эрүүл мэндийн гэрчилгээ, эсвэл 72 цагийн ПСР-ын шинжилгээний хариуг шалгана. Мөн биеийн халууныг   хэмжиж, ариутгал хийлгэснээр дотогш нэвтэрч дэлгүүр, худалдаа үйлчилгээ, хоолны газраар нисэх буудлаар үйлчлүүлэх боломжтой болох юм.

Улаанбаатар-Шинэ нисэх буудал-Улаанбаатар чиглэлд үйлчлэх  нийтийн тээвэр, такси үйлчилгээний мэдээлэл:

4. Дээрх зохион байгуулалттай холбоотой нэмж тодруулах зүйл байвал дараах хаягаар холбоо барина уу.

Утас: (976) 7128 7360, 1900-1980, 85050528

Имэйл: Info@nubia-llc.mn

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.