СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-06-16

УОК-ын Шуурхай штабынхны буруугаас Бугант тосгонд халдвар тархсан гэв үү

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэм зөрчсөн байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллагын тусгай ажлын хэсэг шалгаж буй. Мөрдөн байцаах албаныхан Хан-Уул дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Энхсаран” сувилалд халдвар хамгааллын дэглэм зөрчиж, бусдад халдах нөхцөл байдал бий болсон хэргийг шалгаж дуусаад, дээрх дүүргийн Прокурорын газраас төрийн байгууллагын таван албан тушаалтан, тэнд тусгаарлагдаж байсан дөрвөн иргэнд Эрүүгийн хуулийн 15.6-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдний дунд онцгой байдлын байгууллагын ажилтан ч буй. 

Тэгвэл Онцгой байдлын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд халдвар хамгааллын дэглэм зөрчиж, алт олборлогчдод зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэрэгт шалгуулах болсныг хууль хяналтын байгууллагын хэд хэдэн эх сурвалж баталлаа.

Улсын хэмжээнд хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байсан г. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны чиглэлд автомашинтайгаа зорчиж буй иргэд, тэдэнд газарчилж яваа хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх үүрэг УОК-ын Шуурхай штабын даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Чүлтэмсүрэн 2021 оны гуравдугаар сарын 30-нд нийслэл, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссынхонд өгсөн тухай өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвлэлд мэдээлж байсан.

Тэдгээрийн дунд “Ковид-19”-ийн халдвартай хүмүүс байж, Бугант тосгоныхонд тараасантай холбоотойгоор ОБЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудыг цагдаагийн байгууллага шалгаж буй юм байна.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга гэх албан тушаалд сахилгын шийтгэлтэй байхдаа, хууль, журмын холбогдох заалтыг зөрчин дэвшин томилогдсон, хурандаа Ж.Чүлтэмсүрэн,. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан тэдэнд хариуцлага тооцно хэмээж байсан ч өнөөг хүртэл хэрхсэн нь тодорхойгүй. Дээрх хүмүүсийг өмгөөлж ОБЕГ-ын удирдлага нь “Өмнөговь аймгийн Онцгой комисст шалган туслах ажлаар явсан” гэсэн тайлбар өгсөн билээ. Тодруулбал, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Өмнөговь аймаг дахь постуудын үйл ажиллагаанд газар дээр нь хяналт тавих зорилгоор албан томилолтоор явуулсан. Харин албан томилолтоор ажиллахдаа гэр бүлийнхнээ авч явсан, сүм хийд орж, хорхог боодог хийж идсэн зэрэгт хариуцлагын асуудал яригдана. Албан томилолтын үед ийм асуудал үүсгэж болохгүй” гэж байсан.

Үнэхээр шалган туслах ажлаар явсан бол УОК-ын даргын тушаал шийдвэр гарч, ямар, ямар асуудлыг шалгаж, хэрхэн зөвлөсөн талаараа УОК-тоо тайлагнах ёстой. Харамсалтай нь шалган туслах ажлаар бус, амарч зугаалж явсан болохоор Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээгүй нь гарцаагүй. Гэтэл. Магадгүй хэдхэн хоногийн дараа тангаргаа өргөх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хурандаа Ж.Чүлтэмсүрэн нэг ангид сурч байсан гэдгээр нь дулдуйдаад хариуцлага тооцохгүй өнгөрөөж ч байж болзошгүй.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Mongol
2 жилийн өмнө
66.181.164.76

Bugant tosgon dahi altni uurhainuudiig haah heregtei baigali ih gutgej bna

Mongol
2 жилийн өмнө
66.181.164.76

Bugant tosgon dahi altni uurhainuudiig haah heregtei baigali ih gutgej bna

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.61

Ганц бугант ч биш улс даяараа л УОК.ын буруу зөрүү шийдвэрээс болж хохирч байна доо Дорноговь Өмнөговь нуль халдвар өвчин тийм байхад 11.н мэдээгээр 0.л гэж гараад байх юм энэ хэний ямар зорилгоор ард иргэдээ буруу мэдээлэлээр тархи угаагаад байна аа өвчин ТЭГ гэсэн мэдээ өгчихөөд ТЭГ зогсолт хийгээд байгааг юу гэж ойлгох вэ ОЮУНТАЙ-ЭРДЭНЭ гуай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.