АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 5 хоногийн өмнө

🔴 LIVE: Өмнөговь аймагт маргаашаас 20-ныг дуустал хөл хорио тогтоов

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 хоногийн өмнө

Цар тахлын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн онцгой комиссоос энэ сарын 12-ны 06 цагаас 20-ны 06 цаг хүртэл аймгийн хэмжээнд хөл хорио тогтоожээ. 

2021 оны зургадугаар сарын 10-ны байдлаар Даланзадгад-6, Оюутолгойн кэмп-2, Цогцэций-4, Манлай-4, Баян-Овоо-3 шинэ тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбаатар хотоос буяны ажил болон хулгайн замаар ирсэн хүмүүс, түүний гэр бүл, ойр дотны хүмүүсээс дийлэнх тохиолдол илрээд байгаа юм. Иймд аймгийн Онцгой комисс хуралдан, аймгийн хэмжээнд хөл хорион тогтоох шийдвэр гаргалаа. 

Гурваас дээш хүн цуглахгүй байх, нэг гэр бүлийн нэг хүн өдөрт нэг удаа дэлгүүр болон эмийн сан орохыг зөвшөөрөх, төрийн байгууллагууд арваас дээш хүн ажиллуулахгүй байх зэрэг журмыг дээрх хугацаанд дагаж мөрдөх юм байна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.