АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 1 сарын өмнө

🔴 LIVE: Зээлдэгчдийн холбооноос зээлийн эргэн тѳлѳх хугацааг сунгах хүсэлтийг Засгийн газарт хүргүүллээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

Зээлдэгчдийн холбооноос үндсэн зээл болон зээлийн хүүг зогсоож, эргэн төлөх хугацааг дахин 6 сар хойшлуулах шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ.

Монгол Улсын Засгийн газраа 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл ипотекийн зээлтэй иргэд үндсэн зээл болон хүүгээ нэг удаа хойшлуулж болно гэсэн. Бусад төрлийн зээлтэй иргэд банкандаа хандаа зээлийн хүүгээ хойшлуулах боломжийг олгосон. Энэ нь зээлтэй иргэдэд маш их нэмэр болсон хэмээн Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго дурдсан.

Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго: Зээл хойшлуулах шийдвэр гарсны дараа халдварын нөхцөл байдал хүндэрч, удаа дараа хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд үйл ажиллагаа явуулах нөхцөл байгаагүй.

Долдугаар сарын 1-нээс зээлтэй байсан иргэд үндсэн зээлээ, хүүтэйгээ төлж эхэлнэ. Гэтэл өнөөдрийн байдлаар зарим аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа ч нээгээгүй, зарим аймаг, сумдад хөл хориотой байна.

Өнгөрсөн сараас үйл ажиллагаа жигдэрч байгаа энэ үед . Банкнууд эхнээсээ зээлээ төлөхийг шаардаж эхэлж байна. . Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа бүрэн сэргэх хүртэл 2022 оны нэгдүгээр сар хүртэл үндсэн зээл болон зээлийн хүүг зогсоож, эргэн төлөх хугацааг дахин 6 сар хойшлуулах шаардлагыг хүргүүлж байна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

бямбаа пүрэв
1 сарын өмнө
202.126.89.201

demjij bn

Moogii moogii
1 сарын өмнө
66.181.161.119

Zow demjij bn

Зочин
1 сарын өмнө
66.181.161.110

ipotikiin 8% zeeliig 6% ruushiljuuleechee!!!!!!!!

Зочин
1 сарын өмнө
192.82.89.156

Иргэдрүү чиглэсэн дэмжлэг хэсэгтээ хэрэгтэй...

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.