СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-05-06

Г.Дөлгөөн Төв банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажил хийж 32 мянган долларын зээлээ төлж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Боловсролын яамны харьяанд байдаг Боловсролын зээлийн сан тойрсон хэл ам тасардаггүй. Эргэж бараг төлөгддөггүй энэ сангаар дамжиж олон сая ам.доллар гадаадын их дээд сургууль руу шилждэг. Тэрхүү “зээл”-ийг хэн авдаг вэ гэдэг дээр хэрүүл их гардаг. Гэхдээ тус сангийн зардал буцааж төлөгдөхгүй байх нь элбэг.

Төрийн хяналт шалгалт хариуцсан газруудаас тус санд шалгалтуудыг хийж нэлээд зөрчил илрүүлж байсан байх юм.

Түүнчлэн Боловсролын зээлийн сангийн 2014 оны санхүүгийн тайланд хийсэн Үндэсний аудитын газрын 2015 оны “Зөрчил арилгуулах тухай” 2/62 албан шаардлаганд “Өндөр хөгжилтэй оронд суралцагчдын сургалтын төлбөрийн зээлийн хүү тооцож 1.9 тэрбум 16 төгрөгийн зээлийн хүүгийн авлага бүртгэсэн. Үүнээс улбаалж жил бүрийн валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан 2014 оны санхүүгийн тайланд 13.7 тэрбум төгрөгийн хүүгийн авлага бүртгэлтэй байна. Иймийн тул авлага үүссэн шалтгааныг тодорхой болгож анхан шатны баримтыг бүрдүүлэх, зээлийн хүүгийн авлагын тооцоолол болон валютын ханшийн зөрүүгээс үүссэн олз/гарзын тооцооллыг дахин хянаж баталгаажуулах” гэсэн шаардлага өгсөн байна.

Тэгвэл тэрхүү 2014 онд одоогийн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн тус сангаас 32 мянган ам.долларын сургалтын зээлийг авчээ. .

Зээлийн эргэн төлөгдөх хугацаа гэсэнд “Журам болон гэрээнд тусгаагүй” гэсэн тайлбар байна.

Учир нь .

Г.Дөлгөөний хувьд Монголд МУИС, Люксембургийн Вант Улсад их сургуулийг нь дүүргэж ирснээсээ хойш Монголбанк, Төрийн банк, Хөгжлийн банкинд тасралтгүй ажилласан. Гэхдээ залуу юм. Өөрөөр хэлбэл, .

З.БОЛД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.6 ПҮРЭВ № 91 (6568)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ххх
2 жилийн өмнө
103.57.94.243

Яадгийн төгсөж ирээд төрдөө л ажилласан байна .Зарим хүмүүс шиг цагаачлаад алга болсон биш.

Irgen
2 жилийн өмнө
66.181.161.89

Харин ч ажил хийгээд ажилаа сайн гэр төртэй хийж байгаа залуу шүү

Зочин
2 жилийн өмнө
202.9.41.37

Hukiin buyand yavj ugj bn daa ene huuhed. Tegeed banknii erunhiilugch bolno geed bgaa shu ichih heregtei

Зочин
2 жилийн өмнө
192.82.73.103

Bi ingej uzeh yumsan

Зочин
2 жилийн өмнө
103.57.94.69

Гэтэл жирийн айлын хүүхдэд ийм боломж олдохгүй. Өөрийнхөө мөнгийг боловсролдоо зориулахдаа улсаас шимэгчлэх гэдэг бол хулгайчаас ялгаагүй

Зочин
2 жилийн өмнө
51.175.220.165

Банкнуудад ажиллангуут ийм баян болчихдог юм байх даа? Ийм их мөнгө хаанаас олсон байх нь уу? Банкинд ажилладаг улсууд луйварчдад зээл гаргаад гаргасан зээлийнхээ тодорхой хувийг өөрсдөө авдаг юм болов уу? Эсвэл зарим зээлээ найдваргүй зээл гэж бүртгээд мөнгө олдог юм болов уу? Хардмаар л юм байна.

urnaa
2 жилийн өмнө
66.181.161.96

suuliin uyd magtaj baigaa ni ch medegdehgvi muulj baigaa n ch medegdehgvi neg l magtan matsan niitlelvvd ih boljdee tgeed ingeed ch bolow tulj baigaa n buruu bolj taarwuu ?????

Turbold
2 жилийн өмнө
202.126.90.82

Medleg chadvartai, mundag leader shu!!! Zarim neg hulgaich nar shig hudla sursan medsene buruu zuild ashigladag hun bishe.

Tergshe
2 жилийн өмнө
202.126.90.82

Hiij buteesnere ajilda sain handasnara buruutdag niiheg bolchije, mundag leader zaluu shu

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.82

Ezemshsen bolovsron ajilsan turshlagtai bolod l ene tetgelegt horolbort tentsed tavsan bn shde, tolson bol sain bn shde

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.