СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Pfizer" вакциныг 12-15 насны хүүхдүүдэд тарихаар судалж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Европын Холбооны Эмийн Агентлаг "Pfizer Inc" болон "BioNTech" компаниудын хамтран боловсруулсан коронавирусийн эсрэг вакциныг 12-15 насны хүүхдүүдэд тарих зөвшөөрлийн хүсэлтийг үнэлж эхэлсэн талаараа мэдээлжээ.

АНУ-ын "Pfizer Inc" болон ХБНГУ-ын "BioNTech" компаниуд нь 2,000 гаруй өсвөр насныхны дунд судалгаа явуулсан бөгөөд тэдний вакцин нь аюулгүй ба үр дүнтэй гэж тогтоосон хэмээн мэдээлжээ. Клиник судалгаанд оролцсон хүүхдүүдийг цаашид хоёр жилийн турш ажиглан, вакцины аюулгүй байдлыг хянах гэнэ.

Энэхүү зөвшөөрлийг өргөжүүлэн, 12-15 насны бүлгийг хамруулснаар Европын насанд хүрээгүй, эрсдэл багатай хүн амд цар тахлын эсрэг вакцин тарих боломж нээгдэх юм.

Дэлхийн улс орнуудад батлагдсан коронавирусийн эсрэг вакцины ихэнх нь зөвхөн насанд хүрэгсдэд зориулагдсан билээ.

Эх сурвалж: Associated Press

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.