В.Путин сансрын нисгэгчдийн цалинг 50-70 хувиар нэмэгдүүлнэ гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын сансар судлалын салбарыг хөгжүүлэх асуудлаар өнгөрөгч даваа гарагт хийсэн уулзалтынхаа үеэр сансрын нисгэгчдийн цалинг 50-70 хувиар нэмэгдүүлэх санал дэвшүүлжээ.

Тэрээр " Харин одоо бэлтгэлд хамрагдаж байгаа ирээдүйн сансрын нисгэгчдийн цалинг 70 хувиар нэмэгдүүлэхийг санал болгож байна" гэж мэдэгдсэн байна.

Энэ бол тус салбарын ажилтнуудын хувьд чухал асуудал гэдгийг Путин онцлон, "Сансар судлалын салбарын ажилтнууд нэгдсэн үр дүнд хүрэхийн тулд байж болох бүх хүчин чармайлтаа гарган ажиллах нь одоо ч хэцүү хэвээр байна.

Оросын Засгийн газрын гаргасан шийдвэр сансрын нисгэгчдийн нийт орлогыг мэдэгдэхүйц өсгөнө гэж Ерөнхийлөгч Путин найдаж байгаа юм.

Эх сурвалж: TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.