Монголын телевизүүдийн холбоонд сар бүр төлөх бидний 2000 төгрөг

Олон сувгийн дамжуулах үйлчилгээний компаниуд буюу Юнивишн, Скаймедиа, ДДИШ зэрэг iptv-үүд дээр сувгийн эрэмбийн өөрчлөлт хийгдсэнээр Өргөн нэвтрүүлгийн тухай хууль айл бүрийн хойморт үйлчилж эхлэв. Энэ талаар үзэгчид эхлээд “Юнивижн дээр зургаад эрэмбэлэгдэж байсан Блумберг ТВ яагаад 24-д орчихов?” гэхчлэн нэг нэгнээсээ асууж байв.

Харин . Энэ бол товчдоо, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль таны халаас руу дүрэх эрхээ хуулиар эдэлж байгаа гэсэн үг юм.

/ үндсэн багцын өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авах/. Холбоо нь тэрхүү мөнгөө дотооддоо зохицон хуваарилахаар болсон байна.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн зорилт нь “зах зээлийн шударга өрсөлдөөний таатай орчныг бүрдүүлэх, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд нийцсэн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн хуульчилсан байна.

Сайнаар яривал энэ нь . Айл өрх бүрийн сар бүр тушаах 2000 төгрөг, сард цуглах нэг тэрбум төгрөгийг өргөний 20 телевиз хуваан авснаар чанартай контент үйлдвэрлэж эхэлнэ. .

Муугаар яривал энэ нь Монголын телевизүүдийн холбоо ТББ-ын лоббигоор төр /УИХ/ энэхүү хуулийг баталснаар телевизийн салбарын шударга өрсөлдөх боломжийг хаан боогдуулж / зах зээлийн шударга өрсөлдөөнийг хаан боогдуулж/, хэтдээ 20 телевиз Монголд үлдэх, аль нам эрх барьж байна, түүнийг аялдан дагалдах, мэдээ, мэдээллийг цензурдэх, иргэдийн чөлөөтэй үг хэлэх эрх, эрх чөлөөг хумих байдал руу түлхэж байна. Учир нь .

Өргөний телевизүүд Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд мөнгө төлөхгүй, эхэнд эрэмбэлэгдэх, үзэгчдээс нэмж мөнгө авах бол бусад арилжааны сувгууд харин эсрэгээр IPTV-дэд төлдөг мөнгөө төлсөөр л байна... Үүнийг тэсвэрлэх арилжааны телевизүүд таван жилийн дараа олон үлдэхгүй болов уу.

Нөгөөтэйгүүр, монголын хэвлэл мэдээллийн зах зээлд жилдээ 60 орчим тэрбум төгрөгийн зар сурталчилгааны мөнгө эргэлддэг. Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, ХААН банк, Мобиком, Таванбогд, АПУ компаниуд энэхүү ачааны хүндийг үүрдэг ба эдгээр байгууллагуудын зар сурталчилгаа хүссэн хүсээгүй олон сувгийн эхэнд байрласан тус 20 телевиз рүү урсан орох болно. .

Нэгэнт хэрэглэгч та бид сар бүр 2000 төгрөг төлснөөр ямар давуу үйлчилгээ авах вэ?

Өргөний 20 телевиз хуульд зааснаар төрт ёс, түүх, соёл, хэл бичгийн уламжлал, үндэсний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх контентуудыг бэлтгэн хүргэх үүрэг хүлээсэн. Энэ чиглэлийн контентууд нь зардал өндөртэй, үзэгч багатай, эргээд олох ашиггүй шахам байдаг. Телевизийн салбарт “орхигдсон” гэж хэлж болох энэхүү контентуудад та бидний төлсөн 2000 төгрөг зарцуулагдаж эхэлнэ. гэсэн үг.  

Харин шүү дээ.

Өргөний хуулийн мэдэгдэж байгаа заалт одоогоор ийм байна. Цаашид үзэгчдэд хэрхэн тусахыг үзэгчид л өөрсдөө мэдэх хэрэг болжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.