ОХУ-ын эмч нар шатаж буй эмнэлэгт мэс засал хийсээр байжээ

ОХУ-ын Благовещенск хотын зүрхний эмнэлэгт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр гал гарсан хэдий ч дотор нь мэс засал хийж байсан эмч нар зогсолтгүй ажиллан, хагалгааг амжилттай дуусгажээ.

Барилга шатаж эхлэхэд мэс засал аль хэдийн эхэлсэн байсан тул зогсоох боломжгүй байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. 

v amurskoj oblasti vrachi proveli operatsiyu na serdtse v goryashchem kardiotsentre

756173398296418

Тус улсын Амур мужийн Онцгой байдлын яамнаас мэдээлснээр энэхүү галыг унтраахаар 59 алба хаагч 28 техник хэрэгсэл ашиглан ажиллаж байгаа бөгөөд галын зэрэглэлийг нэмэгдүүлсэн байна.

Үүний улмаас эмнэлгийн хоёрдугаар давхрын модон шал богино хугацаанд шатжээ.

Эх сурвалж: lenta.ru

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.