АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 1 сарын өмнө

Д.Сумъяабазар: ХӨСҮТ хүчин чадлаа тооцолгүй шинжилгээний хариуг 24 цагт гаргана гэсэндээ уучлалт гуйх ёстой

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 сарын өмнө

Нийслэлийн онцгой комиссын удирдлагууд болон дүүргийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар цахимаар хуралдаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүргийн удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн Онцгой комисс болон дүүргийн Онцгой комисс маш сайн ажиллаж байгаа. Хийж байгаа ажлуудаа ард иргэддээ зөвөөр ойлгуулж, шуурхай мэдээлэл хүргэх ёстой. Тандан судалгааг хэсэгчилсэн байдлаар зайлшгүй хийх газрууд байгаа. Тухайлбал, Улсын онцгой комисс болон ХӨСҮТ, Эрүүл мэндийн яам 24 цагийн дотор тандан судалгаагаа буулгаж чадахгүй байгаа гэдгээ ард иргэддээ хэлээд уучлалт гуйх ёстой. Нийслэлийн Онцгой комисс зохион байгуулалт, хэрэгжилт дээр хяналтаа тавьж ажиллах үүрэгтэй. Дүүргийн удирдлагууд тандан судалгаа, хамгаалалт, тусгаарлалт гэж юу юм бэ гэдгийг тус, тусад нь ойлгомжтой байдлаар иргэддээ түгээх ёстой” гэлээ.

Мөн “Нийслэл, дүүргийнхэн баяр тэмдэглэж байгаа зүйл огтоос байхгүй. Харин баяр тэмдэглэх гэж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүд дээр очиж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллах тал дээр нь хяналт тавьж ажиллаж байна.

Харамсалтай нь ХӨСҮТ хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа хүчин чадал, хэмжээг тооцохгүйгээр орон нутаг руу явах хүсэлтэй иргэдэд хүндрэл учруулсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын зүгээс тодорхой цэгүүдэд сорьц авч байгаа. Гэтэл . Лабораторийнхоо хүчин чадлыг тооцоолоогүй байж, дээрээс нь үүрэг чиглэл өгөөд 24 цагт гаргана гэдэг зүйл яриад байдаг. Яг үнэндээ, бодит байдал дээр 72-96 цаг болж байгаа. Үүнийгээ иргэдэд үнэн зөвөөр нь хэлээд ЗӨСҮТ, ХӨСҮТ, ЭМЯ-ны хариуцаж байгаа хүмүүс нь ард иргэдээсээ уучлалт гуйх ёстой.

Нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комиссыг ажиллахгүй байна гэх мэтээр ташаа ойлголтыг нийгэмд өгч байгаад нь үнэхээр харамсаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд төр захиргааны байгууллагын албан хаагчид цаг наргүй ажиллаж байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнууд цаг наргүй, сульдаж унатлаа ажиллаж байна. Хүн хүчний хувьд хэцүү байна. Эрүүл мэндийн ажилтан, албан хаагчдын ажил, амралтыг зохицуулах, урамшуулал олгох тал дээр анхаарах хэрэгтэй байна” гэлээ.

. Мөн олон  нийтийг хамарсан баяр тохиож буйтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх тал дээр хяналт тавьж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг үүрэг болгов.

 


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн зочин
1 сарын өмнө
124.60.114.164

Иргэдэд уучлал хэрэггүй. Буруугаа бусдад тохоод байлгүй олигтой зохион байгуулж ажиллаад короногоо хурдан дарах хэрэгтэй.Чадахгүй бол огцор.

Зочин
1 сарын өмнө
59.153.115.68

Битүүний урд өдрөөс эхлээд шинжилгээ авах дайчилгаанд , нэг өрх нэг хаалга шинжилгээ залгуулаад вакцин хийгээд дайчлагдан ажиллаж байна.Гэтэл юу ч хийхгүй гэртээ байгаа нягтлан гуай цалин дутуу бодож байна 11сард 1өдрийн ,12 сард бас нэг өдрийн 1 сард хавсран ажиллаж байгаа ажлын хөдөлмөрийн хуулийн 40% бодох мөнгийг 20% бодож өглөө өрхийн эмнэлэгийн ажилчид өрхийн дарга нягтлан нарын ашиг сонирхолын золиос болж байна цалингаа хуулийн дагуу бодуулж авч чадахгүй байна

Зочин
1 сарын өмнө
202.126.89.108

Эхлээд өөрсдөө уучлалт гуй учрыг нь олоогүй байж эмнэлгийн ажилчдын буруутгадаг муухай улс төрчид та бүхэн энэ олон жил эрүүл мэндийн систем ээ анхаарч байхгүй яасан юм наад хэд чинь туйлдаж сөхөрсөн байна ар гэрт нь тайван байлгаач та нарын олон удаагийн эргэж буцсан яларахсан шийдвэрүүдээс залхаж байна

zochin
1 сарын өмнө
202.179.25.87

юун ХӨСҮТ уучилал гуы гэж чиний өгсөн үүрэг чиглэл чиний тооцоогүй эргэж буцдаг ажилын үр дүн шүү дээ наад хүмүүс чинь чиний болчимгүй өгсөн үүрэг даалгаварбг биёлүүлэх гээд нойр хоолгүй зүтгэж байна хөөё

Зочин
1 сарын өмнө
202.126.89.69

Сумьяабазар гэдэг махан толгой хотыг удирдажбайгаа цагт хот коронод баригдлаа. Тэнэг шуналтай бөхчүүд улс орныг удирдаж яаж чадахюм бэ. Зайлаад өгөач

Зочин
1 сарын өмнө
66.181.178.115

өөрсдөө тооцоод зохион байгуулах ёстой шүү дээ. Ерөнхийлөгчид нэг пөөнөгөрөө гаргах гээд худлаа яриад хийсэн дүр гаргаад байх.

Т Мөхсарнай
1 сарын өмнө
66.181.161.126

Хөдөө орон нутаг явах гэхээр шинжилгээний цаг олдохгүй юмаа арга хэмжээ авч өгөөчээ

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.