АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 1 сарын өмнө

LIVE: МУГЖ Т.Ариунаа: Прокуророос 72 цагийн дотор хариу өгөхгүй бол бид өлсгөлөн зарлана

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

“Ноён” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, түүний эхнэр МУГЖ Т.Ариунаа нар хонгилыг прокуроруудыг эсэргүүцэж, өчигдрөөс эхлэн Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө суулт хийж байна.

МУГЖ дуучин Т.Ариунаа:

. Тэдний энэ яргалалд монголын эрчүүд гудайгаад дууслаа ш дээ. Би хууль шүүх нь шударга шийдчих байх гэж итгээд арван жил харлаа. Би гудамжинд гарч прокурорууд руу помидор шидмээр санагдсан үе ч байсан. . Нөхөр минь өглөө гараад л явна өдөржин шүүх прокурор гээд л явсаар байгаад ирнэ. Энэ хугацаанд таван удаа хэрэгт шалгагдаж, 409 хоног шоронд суусан. 16 удаагийн шүүх хуралд орсон байна. Гэвч нөхөр шиг минь ингэж хууль шүүхийн байгууллагад тамлагдаж байгаа дэндүү олон хүн байдаг юм байна. Бидний суултыг дэмжиж бидэн шиг хохирсон маш олон хүн ирж нэгдэж байна. Би арван жил айдастай амьдарсан. Хууль хяналтын байгууллагынхан хэзээ ирээд түйвээх бол гэсэн байнгын айдастай арван жил амьдарсан. Гэнэт л бөөнөөр гэр рүү дайрч орж ирээд зургаа долоон эрүүгийн хэрэг үүсгэж ямар нэгэн ял өгөх гээд дайраад чичрээд байдгийг биеэрээ мэдэрсэн. Би хүлээцтэй хандсан. Үнэн мөн нь тогтоогдоно гэж итгэсэн. Яагаад бусдыг тарчилж байгаа прокурорууд ял шийтгэлгүй үлдэх ёстой юм. Биднийг дэмжиж 500 гаруй залуус ирж байр сууриа илэрхийллээ. Нэг сая гаруй хүн цахимаар гарын үсгээ зурж дэмжиж байгаа хэлсэн. Мөнгөний шуналаас болж хэдэн прокурорууд олон гэр бүлийн амьдралыг тамлаж байгаад үнэхээр бухимдаж байна. Бидний тавьж буй шаардлагыг прокурорын байгууллага хүлээж авч 72 цагийн дотор хариугаа өгөх ёстой. Манай группээс уучлал гуйж буруутай прокурорууддаа хариуцлага тооцох ёстой. Хэрвээ хариуцлага тооцохгүй, хариу өгөхгүй бол би нөхрийнхөө хамтаар өлсгөлөн зарлана. 

Иргэн Н.Мөнхцэцэг:

-Би цагдаа, шүүх, прокурорын буруугаас болж хохирсон хүн. 2018 онд “Хурд” группийн “Хүннү -2020” хорооллын барилга дээр ажиллаж байсан миний 17-хон настай хүү минь тус компанийн буруутай үйл ажиллагаанаас болж амь насаа алдсан. Гэтэл прокурорынхон тэнд ажиллаж байсан гурван хүнд бүх бурууг нялзаагаад “Хурд” группийнхэн өөрсдөө ард нь нэр цэвэр үлдчихсэн. Би Хан-Уул дүүргийн мөрдөн байцаагч Рэнцэн, прокурор Энхболд гэдэг хүнд удаа дараа өргөдөл өгч “Хурд” группийн хэргийн оролцогчоор татаарай гэсээр байхад энэ хэргийг нааш цааш нь аргацааж явсаар байгаад тэр прокурор нь “Хурд” группийг биш нөгөө гурван залууг шүүхэд өгсөн. Үүнээс болоод шүүх хүний амь насны хохирлыг “Хурд” группээс огт гаргуулаагүйд би гомдож явдаг. Шүүх, прокурорууд сүүлийн 20 жил шударга бус явлаа. Баян эздийн хармаанд хууль шүүхийн орчихсон.


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
202.126.89.185

Аа нам дагаж навсаганаж явсан авгай,төр барьж байгаа намын хэдэн дарга толгойтой авилгач Энхбаярын хүүхдийг тэвэрч долоож Энхболдын хүүг хөтөлж гүйж явж НҮБ-ын элч бүр гавъяат болоо биз дээ

Зочин
1 сарын өмнө
203.91.115.48

nohroo luivar hiihe boli geech, tegvel taivan saihan amidrana shd

Зочин
1 сарын өмнө
66.181.161.59

Дэмжиж бга шүү. Шүүх прокурорын ялзарсан тогтолцоог цэвэрлэх цаг болсон

Zochin
1 сарын өмнө
203.91.115.38

Yamar aimar nuutsaar tagnaj utsiin chagnaj ajild ni saad uchruulj zowooj yargaldag bileedee

иргэн
1 сарын өмнө
203.91.115.54

прокурорын байгууллагыг цэвэрлэх цаг нь болсон. олон ч ээж аавын хүүг хий гүтгэж. ар гэр болоод сэтгэл санаагаар хохироож амьдралаар тоголсон.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.