СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-25

LIVE: Л.Бямбасүрэн: БНСУ руу нисэх нислэгийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Ерөнхий сайд агаарын тээврийн либералчлалыг өргөжүүлэх чиглэл өгчээ. Энэ дагуу Нислэгүүдийн тоог нэмснээр өрсөлдөөн нэмэгдэж, агаарын тээврийн үнэ буурна гэж үзэж байгаа ажээ. Уг асуудлаар бид ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээс тодрууллаа. 

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: 

- Монгол улсад 577 мянган жуулчин ирсэн. Үүний 411 мянга нь агаарын тээврээр ирсэн байна.

Манай улс ОХУ-тай агаарын тээврийн хязгааргүй тээвэрлэлт хийх гэрээтэй.

БНХАУ-ын Бээжин рүү 21 удаагийн нислэг, бусад хотууд руу мөн 21 удаагийн нислэг үйлдэх хэлэлцэээтэй. Энэ тоондоо хүрээгүй байна.  

Япон улс руу 9-13 удаагийн нислэг хийх ёстой. МИАТ компани есөн нислэг хийж байна. 13-даа хүрээгүй гэсэн үг. 

Хонг Конг руу долоо хоногт 11 удаа нислэг хийх хэлэлцээртэй ч долоон удаа л нисч байна.

Герман буюу Берлин, Мюнхен, Франкбурт рүү зундаа тав, өвөлдөө гурав удаа нисч байна. Тэгэхээр дээрх улсуудад нислэг нэмэх шаардлага байхгүй.

Гагцхүү БНСУ руу хийх нислэгийг л нэмэх шаардлага үүсээд байна. Шаардлагатай бол цэгүүдийг нэмэх, МИАТ-аас өөр компани Монголын талаас оруулах шаардлагатай. Багадаа хоёр дахин нэмэгдүүлэх санал бид оруулна. Ингэснээр үнэ буурна, жуулчид ирэх таатай нөхцөл бүрдэнэ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.