Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэзээ эхлэх нь тодорхойгүй байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Орон нутгийн сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын 1-ний өдрөөс хичээллэх шийдвэрийг танилцуулсан.
Боловсрол, шинжлэх ухааны яам:
- Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс,
- Цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр эхлэхээр санал оруулсан ч дэмжсэнгүй.
Ирэх сарын 10, 04 дүгээр сарын 01-ний өдрөөс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлнэ гэсэн үг биш. БШУЯ-наас нийслэлд хичээллэх бэлтгэлээ хангасан. Эрсдэлийн үнэлгээг үндэслэн яг хэзээ, хичээллэхийг Засгийн газар, УОК шийднэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.