СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайгер Вүдс автомашинтайгаа осолдож хөлөндөө бэртэл авчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Гольфийн спортын нэрт тамирчин Тайгер Вүдс автомашинтайгаа осолдож эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллээ. Тэрээр хоёр хөлөндөө бэртэл авсан ба азаар амь насанд нь халгүй өнгөрчээ.

Вүдс Калифорни мужийн Лос Анжелес хотын Роллинг Хиллс Истэйт болон Ранчо Палос Вердесийн орчимд орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө 2021 онд үйлдвэрлэсэн Genesis GV80 маркийн жийп автомашинтай явж байгаад осолджээ. Түүний машин замын голын тусгаарлагчийг давж хэдэн зуун фийт газарт шидэгдэж өнхөрсөн байна. Энэ нь түүнийг байх ёстой хэмжээнээс хурдтай явж байсныг нотолж байна гэж Лос Анжелесын цагдаа нар үзжээ.

Машин хашлага, мод мөргөн хэд хэдэн удаа эргэсэн байна. Замын энэ хэсэгт налуу, муруй учир осол гарах давтамж их байдаг ажээ. .

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Вүдс мягмар гарагт хагалгаанд орсон байна. Цагдаагийн газраас Тайгер Вүдс осолдох үедээ суудлын бүсээ зүүсэн байсан гэж мэдээлжээ.

Мэргэжлийн гольфийн спортын тамирчин осолдсон тухай мэдээллийн дараа ойр дотны найз нөхөд, хамтрагчид нь санаа тавьж, мэдэгдэл хийсэн. Вүдсийн сайн найзуудын нэг дэлхийн гурван удаагийн аварга гольфчин Жастин Томас удахгүй биеийн байдал нь сайжирна гэж итгэж байна, гэр бүлд нь ихээхэн санаа зовж байна гэжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.