Халдвар дахин илрэх өндөр магадлалтай хороодыг УОК-оос зарлалаа
Монгол улсын Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өнөөдөр, хэдийгээр "Нэг хаалга-Нэг шинжилгээ" амжилттай явагдсаар, энэ сарын 23-наас иргэд хэвийн амьдралдаа шилжих ч халдвар дахин илрэх магадлалтай хэд хэдэн хороо байгааг анхаарууллаа. Үүнд,
Чингэлтэй дүүргийн 2,3,6,12,13 дугаар хороо
Сүхбаатар дүүргийн 13, 16 дугаар хороо
Баянзүрх дүүргийн 8,16,25,26 дугаар хорооны иргэдийг сонор сэрэмжтэй байж, төрийн албан хаагчдын заримыг гэрээрээ ажиллах, иргэдийг хөл хөдөлгөөнд шууд оролцохгүй байхыг санууллаа.
Учир нь нэг өрхөөс шинжилгээ авах явцад олон нийтийн дундаас 54 тохиолдол бүртгэгдсэн. Дээрх хороодоос дахин илрэх өндөр магадлалтай байна гэж ЭМЯ болон УОК үзэж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.