FACTCHECK: “РИО ТИНТО” компани Оюутолгой төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтын зардлаа хуурамчаар нэмдэг башир аргууд

“Рио Тинто” компанийн удирдлагуудын зүгээс "Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацааг 2022 он болгож, хөрөнгө оруулалтыг 1.45 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэсэн нь Монголын Засгийн газрын унтууцлыг төрүүлсэн.

Хэдхэн өдрийн өмнө ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” компанийн удирдлагуудтай цахим уулзалт хийх үеэрээ “Монголын талд ногдох өгөөжийг нэн даруй нэмэгдүүлэхгүй бол гэрээг цуцлах арга хэмжээ”-г авна гэдгээ ч ил тод хэлээд авсан.

“Рио Тинто” компани Оюутолгой төслөөс Монголын талд ирэх ногдол ашгийн хугацааг хойшлуулахын тулд зардлаа зохиомлоор, хуурамчаар хэрхэн өсгөж байгааг харуулсан FACTCHECK нэвтрүүлгээ та бүхэнд дахин хүргэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.