СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХАЛУУН СЭДЭВ: Ирэх оноос аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа оролцоог багасгахаар төлөвлөөд байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

“Халуун сэдэв” булангаар ковидын дараах Монгол Улсын эдийн засаг сэргэх үү сэдвийн хүрээнд Улаанбаатар худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа. 

Улаанбаатар худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ: Сүүлийн 10 сарын хугацаанд бизнес эрхлэгчид өөрсдийнхөө боломжийн хэрээр тэсэж үлдэхийн төлөө чармайсан. Одоо бол улам хүндэрч байна. Бизнес эрхлэгчдэд юу тулгамдаж байгаа талаар Улаанбаатар худалдааны танхимаас дөрвөн удаагийн судалгаа явуулсан. Ингээд тухай бүрд Засгийн газарт өөрсдийн саналаа хүргүүлж байсан. Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хураамжийг зогсоох, аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг хойшлуулах, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг санал хүргүүлсэн. Зарим нь энэ хугацаанд хэрэгжсэн. .

Аж ахуйн нэгжүүдийн хувьд 10 дугаар сараас өмнө ажилчдынхаа цалин хөлсийг өгч байсан бол дээрх хугацаанаас хойш ажилчдынхаа цалинг 50-60 хувь болгож бууруулсан.

. Тэгэхээр томоохон аж ахуйн нэгжүүд 4.8 их наяд төгрөгөөс илүү буурсан гэсэн үг. Хэдийгээр цар тахалтай  байгаа боловч бизнесийн үйл ажиллагаа тодорхой стандарттай явуулахаар хүсэлтээ явуулж байгаа.

Цаашид цар тахлын дараах эдийн засгаа хэрхэн сэргээх талаар 1200 орчим бизнес эрхлэгчдээс судалгаа авсан. Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийн 70 дээш хувь нь бизнесээ өөрчилж, бизнесээ өөр чиглэл рүү оруулна. Хоёрдугаарт бизнестээ технологийг илүү нэвтрүүлж, ажилчдынхаа оролцоог багасгана гэсэн.

Засгийн газар Монгол Улсын эрсдэлийн үнэлгээг хийж,  хэмжээний удирдлагын хөтөлбөрийг гаргах ёстой. Эргэлтийн хөрөнгийн нэмэлт санхүүжилтийг аж ахуйн нэгждээ олгох хэрэгтэй гэсэн. Ингэхийн тул хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх.

.

УИХ-иас эдийн засгийн сэргээх төлөвлөгөөгөө хоёр үе шаттайгаар ажил төлөвлөсөн гэсэн.

  • Богино хугацаанд юу хийх ёстой
  • Урт хугацаанд бид нар юу хийх ёстой вэ гэдгээ гаргасан.
Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.