Төрсөн ах нь охин дүүгээ хөнөөж, цогцсыг нь хэрцгийлэн хаяжээ

Чингэлтэй дүүргийн нутаг, Хандгайтын гудамж дахь гэрээсээ энэ сарын 3-нд хичээлдээ явахаар гараад сураггүй болсон Г гэх охины цогцсыг өнгөрсөн шөнө Бэлхийн гудамжнаас оллоо.

Иргэдээс цагдаагийн байгууллагад “Шуудайнд хийж хаясан, эвгүй үнэртэй сэжигтэй зүйл байна” гэсэн мэдээллийг энэ сарын 23-ны 22.00 цагийн үед өгсний дагуу НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын дарга нараар удирдуулсан Ажлын хэсгийнхэн хэргийн газарт ажилласан байна.

Хэдийгээр цагдаагийн байгууллагын албан ёсны мэдээлэлд 14 настай гэж буй ч эх сурвалжууд “16 настай охины цогцсыг шуудайнд хийж орхисон байсан. Хүн харахаас ч нүд халтирам болгосон байгаа. . Урьд шөнөөс эхлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж, хэрэг үйлдсэн этгээдийг ч тэр даруй саатуулсан” гэсэн юм. Цагдаагийнхан цогцсын ойр орчмоос охины нүдний шилний алчуур, гар утасны чихэвч, зүүлт, хичээлийн дэвтрүүд, үсний боолт, хавчаар зэрэг эд зүйлсийг нь олж эд мөрийн баримтаар хураан авсан гэнэ.

Цагдаагийнхан цар тахлын улмаас хөл хорьсон энэ үед нийтийн хэв журам сахиулах, эргүүл, хяналт хийхийн зэрэгцээ гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх үндсэн үүргээ ч орхигдуулалгүй, олныг цочирдуулсан хэргийг шуурхай илрүүллээ.

Дээрх хэрэгт холбогдуулан аж. Улмаар биеийн зарим хэсгийг нь нуусан газраа заасны дагуу өглөөгүүр олсон байна. Ах нь гэрээсээ өөр газарт амьдардаг бөгөөд энэ сарын 3-наас хойш цогцсыг гэртээ байлгаж байгаад өчигдөр шөнө гаргаж хаяснаа хүлээсэн гэнэ. Мөн түүний гэрээс охины цогцсыг хүн харахын аргагүй болгохдоо ашигласан хөрөө зэрэг эд мөрийн баримтыг хураан авчээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.