LIVE: Д.Даваадорж: Хүүхэд нь МУБИС-д сурдаг ээжийг "ажилдаа ирэх хэрэггүй" гэжээ

Коронавируст халдвар (COVID-19)-ын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх 119 шуурхай тусгай дугаар (HOT LINE)-ыг ЭМЯ-наас яаралтай 24 цагаар ажиллуулж байгаа.

НЭМҮТ-ийн Шуурхай удирдлагын нэгж дээр 10 оператор нэгэн зэрэг ажиллан иргэдээс 119 дугаарт ирж байгаа дуудлагад хариулж байна.

НЭМҮТ-ийн Тандалт шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж 119 тусгай дугаарт "COVID-19" халдвартай холбоотой ирсэн дуудлага, мэдээллийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Энэ сарын 11-12-ны өдрийн байдлаар 3200 гаруй дуудлага ирсэн бол энэ сарын 12-13-ны хооронд 1500 дуудлага ирсэн.

Иргэдээс дараах дөрвөн төрлийн дуудлага мэдээлэл ирж байна.  

1.    Коронавирусийн шинж тэмдэг ямар байдаг. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Өөрийгөө хэрхэн тусгаарлах вэ.

2.    

3.    УОК-той холбоотой тусгай үүргийн нислэг явах уу. Аймаг орон нутаг руу зорчиж болох уу.

4.    Иргэдийн санал гомдол. Уг мэдээллийг үндэслэн ЭМЯ, УОК хүргүүлдэг.

Түүнчлэн ялгаварлан гадуурх чиглэлийн дуудлага мэдээлэл ирж байна. Жишээлбэл, МУБИС-ийн залуугаас коронавирус илэрсэн тул хамт сурдаг оюутны ээж ажилдаа очих үед нь танай хүүхэд МУБИС-д сурдаг тул ажил руу оруулахгүй. Та гэртээ явж болно гэх байдлаар ялгаврласан гэх гомдол ирсэн. Халдвар илэрсэн иргэдийн зураг, хувийн мэдээлэл олон нийтэд ил болсонд гомдол гаргаад байна. 

Хөл хориог өнөөдрөөс хатуу хорьсонтой холбогдуулан энэ талаар асуусан дуудлага ирж байна. Тодруулбал,  байсан. Энэ мэт иргэдээс гомдол ирж байна. Иргэдийн гомдлыг нэгтгэн холбогдох байгууллагад хүргэж ажиллах болно. Үүнийг УОК-оос цаашид зохицуулах байх.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.