TREND LIVE: Автобусан доторх маргаан
Хотын соёлын нэг хэсэг бол нийтийн тээврийн хэрэгслээр соёлч, боловсон зорчих явдал юм. Энэ нь та хэн нэгний эрхэнд халдахгүй байх ёстойтой адил танд ч бас хэн нэгэн халдахгүй байх учиртай.
Автобусаар зорчиж буй залуус настай болон жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд суудал тавьж өгөх, эсрэгээр ахмадууд залуустай соёлтойгоор харилцаж байхыг сануулсан нэгэн бичлэг өчигдрөөс олон нийтийн сүлжээнд маргаан дагуулаад байгааг "Trend live" булан онцолж байна.
Автобусны арын сандал дээр сууж байсан охиныг хоёр настан суудал тавьж өгсөнгүй хэмээн элдвээр хэлж байгааг бичлэгээс харж болно. "Чи эндээс хэзээ босох юм? Чамайг буухыг чинь харна аа. Бид үнэ төлбөргүй унаандаа сууж байна. Харин чи мөнгөө төлсөн юм уу?" гэх зэрэг доромж үг 75 настай хөгшний амнаас гарсан гэхэд итгэмгүй.
Түүгээр барахгүй хэвлэл мэдээлэл байтугай, олон нийтийн сүлжээнд буруу үлгэр дууриал үзүүлэхүйц үг, хэллэгийг ахмадууд хэлж байгаа нь үлгэр жишээ, тайван алгуу, ухаалаг хөгшдийн дүр төрхийг гутаасан зүйл болжээ.
Олон нийтийн тээврийн хэрэгслээр соёлч, боловсон зорчицгооё!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.