АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амны хаалтандаа хар тамхи нуусан байжээ

Нийтэлсэн
4 сарын өмнө

Нийтэлсэн:   О.Тэргэл
4 сарын өмнө

Испани улсын харьяат Каталонийн өөртөө засах орны цагдаа нар зүүж явсан амны хаалт дотроо 16 уут героин хар тамхи нууж байсан хар тамхины наймаачныг баривчилжээ.

Орон нутгийн "Mossos d'Esquadra" цагдаагийн албаны ажилчид тус этгээдийг Таррагано аймгийн Вендрель хотын "N-340" зам дээрээс саатуулсан байна.

Ингээд цагдаа нар түүнд нэгжлэг хийхдээ амны хаалтаас нь хар тамхи илрүүлэн, түүнийг нийгмийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт сэжиглэн баривчилсан гэж орон нутгийн хэвлэлд бичсэн байна.

Энэхүү явдал нь Испанийн цагдаа нар амны хаалт дотроо хар тамхи нуусан иргэнийг баривчилсан анхны тохиолдол биш аж. Түүний нууж байсан хар тамхийг илрүүлсний дараа сэжигтэн цагаан боодолтой хар тамхийг залгих гэж оролдсон гэнэ.

Эх сурвалж: Newsweek


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.