СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-16

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногт шийдвэрлэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавилаа. Уг хоригийг УИХ-ын дарга М.Энхболдод гардуулан өгч, зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүсэв. Хоригт “Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүнээс гаргасан маш тодорхой уриалга, санаачилгыг УИХ-ын гишүүд хүлээн авч, төсвөө чамбайруулахын оронд зураг төсөлгүй барилга, арга хэмжээг нэмэх, “гишүүний мөнгө”ийг таван тэрбум төгрөгөөс найман тэрбум хүртэл өсгөх, УИХ-ын даргын төсвийг 15 орчим хувиар нэмэгдүүлэх зэргээр улам дордуулсан.

Мөн 42 гишүүний ирцтэйгээр хуралдан, 26 гишүүний саналаар улс орны “хөгжих эсвэл хямрах”-ын үндэс болдог төрийн чухал бодлогыг нэн хариуцлагагүй баталж байгаа нь УИХ-ын өнөөгийн бүрэлдэхүүний үйл ажиллагаанд эргэлзэх хандлагыг улам лавшруулж, улс төр, нийгэм, эдийн засгийн хямралыг бодитой болгох ноцтой үр дагаварт хүргэхээр байна. Тиймээс төсвийн бодлогоо эргэн харж, улс орны эрх ашгийг дээдэлсэн, сахилга бат хариуцлагыг эрхэмлэсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах, хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлого, зорилтод нийцэхгүй дараах асуудлуудыг засах зайлшгүй шаардлага байгааг УИХ-д дахин сануулж, хориг тавихаас өөр аргагүйд хүрч байна” гэжээ. 

Иймд . Тухайлбал, Төсвийн нийт зарлага 11.5 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9.6 их наяд төгрөг болж төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг буюу дотоо дын нийт бүтээгдэхүүний 5.4 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Ирэх онд нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэн, уул уурхайн салбарын орлогыг 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж гурван их наяд төгрөгт хүргэхээр тусгасан. Үүнийг Үндэсний аудитын газраас эрсдэлтэй хэмээн дүгнэсэн байдаг. Тийм байтал хэмээжээ.

Түүнчлэн ЖДҮХС-гийн зээ лийг бизнесийн зарчмаар зээл дүүлдэг болох ёстой гэж үзэж байгаа аж. Хоригт энэ талаар “УИХын гишүүдийг дэмжих сан гэж нэрлэгдэх хүртлээ үйл ажиллагаа нь гажуудан, гэмт хэргийн талбар болох болсон Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон бусад зээл олгодог сангуудын зээлийг төрийн захиргааны байгууллагаас олгодог байдлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн таслан зогсоож, улсын төсөвт батлагдсан эх үүсвэрээ нээлттэй, ил тод, хүртээмжтэй бизнесийн зарчмаар зээлдүүлэх хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг 2019 оны төсвийн тухай хуультай хамт өргөн барьж батлуулах шаардлагатай. Товчлон хэлбэл ” гэсэн байна.

Ерөнхийлөгчийн тавьсан уг хоригийг УИХ 14 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Төсвийн алдагдлыг бууруулах, зураг төсөлгүй барилгыг төсвөөс хасах, хийсвэр, эрсдэлтэй орлогоо танах, ЖДҮХС болон бусад сангийн зээлийг төрийн захиргааны байгууллагаар дамжуулдаг байдлаа зогсоох зэрэг Ерөнхийлөгчийг төсөвт хориг тавих гол шалтгаанаа болгон дурдсан зургаан алдаа дутагдлыг байнгын хороо болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь үндэслэлгүй гэж үзвэл ирэх оны төсвийг хүчин төгөлдөр хэвээр үлдээх юм. Харин .

Б. Номин

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.