ВИДЕО: Төлбөр нь их гарсанд бухимдсан эмэгтэй утасны дэлгүүр шатаажээ

БНСУ-ын Кёнги мужийн Шихынг хотын гар утасны дэлгүүрт 60-аад насны нэгэн эмэгтэй утасныхаа төлбөрийн талаар эзэнтэй нь маргалдаж байгаад дэлгүүрийг тэр чигээр нь шатаасан байна.

Тэрээр дэлгүүрт орж ирээд, утасны төлбөр нь өндөр гарч байна хэмээн уурлаж эхэлсэн аж. Ингээд Энэ үед сандарсан эрэгтэй дэлгүүрээс гүйн гарсан бөгөөд тэднийг дэлгүүрийн гадна маргалдаж байх үеэр гэнэт оч үсрэн, гуравхан секундэд дэлгүүр тэр чигтээ галд автжээ.

Уг Галыг 20 орчим минутын дотор унтраасан боловч дэлгүүр шалнаасаа тааз хүрэл тэр чигээрээ шатан, доторх гар утаснууд нь эхнээсээ хайлсан байдалтай олджээ. 

Энэ талаар тус барилгын менежер Ким Хонг-Кван "Тэр эмэгтэй утасны төлбөр нь их гарч байна гэж хэлсэн юм билээ. Тэгээд цуцлаад өг гэхэд нь " хэмээн ярив. 

Энэ нь галдан шатаах гэмт хэрэг бөгөөд их хэмжээний хохирол учирсан тул тус эмэгтэйн эмчилгээ дуусмагц түүнийг баривчлах зөвшөөрөл авахаар албаныхан ажиллаж байна.

Эх сурвалж: YTN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.