Монголд ургуулсан хар тамхины ургамлыг экспортолно
Төв Азийн тал нутаг дахь хамгийн том маалинга боловсруулах ферм байгуулах зорилготой "Hemp Mongolia LLC" нь Монголын анхны каннабис ургуулж, боловсруулах зөвшөөрөлтэй компани юм.
Тус компани нь маалинга болон каннабисын тос, эм зэрэг дагалдах бүтээгдэхүүний тариалан эрхлэх, боловсруулах, тээвэрлэх, импортлох, экспортлох Засгийн газрын зөвшөөрөл ба бусад тусгай зөвшөөрлөө 2019 онд авсан байна. Монгол улсын тариалангийн талбайн хямд өртгийг давуу талаа болгон дэлхийд маалинга, каннабисын бүтээгдэхүүн экспортлогч томоохон тоглогч болох боломжтой гэж үзэж байгаа аж.
"Hemp Mongolia LLC" нь логистикийн хувьд хөдөө аж ахуйн томоохон тариалангийн талбайтай ойролцоо үйлдвэрлэлийн байгууламж барихаар зорьсон бөгөөд нийт 15 мянган га газарт генийн өөрчлөлтгүй зэрлэг маалинга болон каннабисын үрийг ургуулж байна. Ингэхдээ сүүлийн 50 жил ашиглаагүй, үржил шимт хөрс газрыг тариалангийн талбар болгосон гэнэ.
Ирээдүйн түншлэлийн хувьд манай улсын худалдааны хамгийн том түнш бөгөөд сайн хөршүүд болох ОХУ, БНХАУ, түүнчлэн Сингапур, Өмнөд Солонгос, Япон, Европын Холбоо зэрэгт төвлөрч байгаа аж. Түүнчлэн тус компани Энэтхэг, Бутан, Малайз, Вьетнам, Солонгос, Япон, Сингапур зэрэг Азийн бүс нутгийн орнуудыг төлөөлөх маалинга ургамлын салбарын мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ТББ байгуулахаар зорьж байна.
Компанийн Гүйцэтгэх захирал А.Анар "Хөгжингүй орнуудын хууль хориг сулрахын хэрээр Ази тив маалинга, каннабисын салбарт нэвтэрч байна. Бидний энэхүү үйл ажиллагааны нөлөөгөөр дүрэм журамд мэдэгдэхүйц хөнгөвчлөл үүсэн, ойрын ирээдүйд маалингын зах зээл тэсрэх магадлалтай. Өргөн хүрээний зах зээл болон их хэмжээний эрэлт хэрэгцээтэй холбоотойгоор ирээдүйд Ази тив маалинга болон дагалдах бүтээгдэхүүний үнийг тодорхойлох хүчин болно гэж би итгэж байна" гэжээ.
Эх сурвалж: openaccessgovernment.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.