Бүх хариу нь "сөрөг" гардаг хуурамч оношлуур худалдаалсан хятад иргэдийг баривчилжээ
Бангкокийн Хэрэглэгчдийг хамгаалах цагдаагийн хэлтэс лхагва гарагт Банг Хун Тиан дүүрэгт байрлах агуулахад нэгжлэг хийн их хэмжээний чанарын шаардлага хангахгүй мэс заслын маск, амны хаалт, хамгаалалтын хувцас, хуурамч халуун хэмжигч болон хууль бусаар оруулж ирсэн гар ариутгах гель зэргийг хураан авчээ.
Эдгээрт 160,000 мэс заслын маск, 81,600 амны хаалт, 474,000 гар ариутгах гель, 1300 орчим халуун хэмжигч, 4500 коронавирусийн оношлуур, 4,000 ширхэг төрөл бүрийн хамгаалалтын хувцас, олон тооны электрон төхөөрөмж болон 40 литрийн савнуудад хийсэн 3,520 литр гар ариутгах гель зэрэг байжээ. Хэлтсийн дарга, хошууч генерал Наттасак Чаованасай мэдэгдсэнээр эдгээр бүтээгдэхүүнүүд нийт 113.9 сая бат буюу 3.5 сая орчим ам.долларын үнэтэй аж.
Тайландын эрх баригчдын мэдээлж буйгаар эдгээр оношлуураар хийсэн бүх шинжилгээний хариу "сөрөг" гардаг аж. Тайландын Хүнс, Эмийн Захиргааны газраас цахимаар зарагдаж буй Ковид-19-ийн оношлуурууд бүгд хуурамч гэж мэдэгдсэн.
Тайланд улсын цагдаа нар хэрэгтнүүд болох БНХАУ-ын хоёр иргэнийг баривчилжээ.
Эх сурвалж: Bangkok Post, The Sun
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.