ОХУ улаан буудайн экспортоо түр зогсоолоо

МОСКВА, гуравдугаар сарын 23. /ТАСС/.

тухай тус холбооны холбооны орлогч дарга Юлия Швабаускена мэдэгдлээ.

Тэрээр мэдэгдэлдээ ОХУ-ын нутаг дэвсгэрт тархаад буй шинэ коронавирусийн халдварын үед буудайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн асуудлаар холбогдох албан тушаалтнуудын саналаар энэхүү хоригийг тавьж байна гэжээ.

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин өчигдөр мэдэгдэхдээ энэ сарын 25-наас эхлэн эм болон бусад бараа бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах төлөвлөгөөг нэн түрүүнд боловсруулах чиглэлийг өгсөн ба бусад төрлийн бүтээгдэхүүнүүдийн экспортын хязгаарлалтын төлөвлөгөөг боловсруулахыг холбогдох яам бүрт даалгасан байна.

17-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн Газрын гишүүдтэй хийсэн уулзалтын үеэр Тэргүүн Тэргүүн дэд сайд Андрей Белоусов "эрх баригчид орос бараа бүтээгдэхүүний экспортыг нэн даруйд зогсоох бэлтгэлтэй байгаа ч одоогоор тийм шаардлага гараагүй байна" гэжээ.

Монгол улсын ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу Засгийн газраас тогтоол гарган 2020 оны хэрэглээнд дутагдалтай байсан 60 мянган тонн улаан буудайг саяхан ОХУ-аас импортлоод байгаа билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.