СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сибирт гарсан ойн түймэр гурван сая га талбайг хамарчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Сибирт ойн түймэр гарсны улмаас Красноярскийн хязгаар, Эрхүү муж болон Буриадад онц байдал тогтоосон талаар ОХУ-ын Онцгой байдлын яамнаас мэдээлжээ.

Түймрийн хамрах талбай нэмэгдэж, Сибир болон Алс Дорнодын бусад бүс нутгийн хот, тосгод утаанд автаж, иргэд угаартаж, эмнэлэгт хандах нь эрс нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар гурван сая орчим га тайга түймэрт өртөж, 500 голомт бүртгэгдээд байгаа аж. Түймрийг өргөн хүрээ хамрахаас өмнө урьтаж ямар ч арга хэмжээ авсангүй гэх шүүмжлэл Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн зүгээс орон нутгийн удирдлагуудад ирж байгаа аж. Харин уг шүүмжлэлтэй холбогдуулан .. Тэрбээр “Хүрэхэд хэцүү газар түймэр дэгдсэн. Жил бүр түймэр дэгдэж л байдаг. Манайд ч дэлхий дахинд ч гардаг байгалийн үзэгдэл. Ийм хүрэхэд хүндрэлтэй газруудад гарсан гал түймрийг манайд ч, Канад, Америк, Мексикт ч байгалийн жамаар нь унтраадаг” хэмээсэн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.