“Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийн эхний шат Өмнөговь аймагт болно

 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших төрийн тусгай хамгаалалттай Тост, Тосон бумбын нуруу орчимд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй нь байгаль орчны экосистем болон нутгийн уугуул иргэдийн эрх ашигт хор хохирол учруулж буй эсэх, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудал өрнөөд буй. Тиймээс Өмнөговь аймгийн иргэдийн санаачилгаар тал бүрийн тайлбар, мэдээлэл, байр суурийг харилцан солилцож, ойлголтын зөрүүг багасгах, улмаар үүсээд буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулах болсон билээ. 

Уг Үндэсний хэлэлцүүлгийг “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулахаар бэлтгэж буй бөгөөд хоёр үе шаттай явуулахаар шийдвэрлэсэн байна. 

Тодруулбал, байна. 

Хэлэлцүүлгийн

Хэлэлцүүлгээр уг асуудалд холбогдох болон асуудлыг харьяалах бүхий л байгууллагын мэдээллийг нээлттэй сонсч, харилцан санал солилцох юм байна.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.