СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Таван настай охиноо нисэх буудал дээр мартжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Германы Штатгарт нисэх буудал дээр таван настай охиноо мартаж, гэртээ харьсан тохиолдол гарчээ. Охин эцэг, эхийн хамт амралтаараа аялж ирэхдээ нисэх буудлын ард ганцаараа үлдчихсэн байсныг цагдаа нар мэдээллээ.

Хаачихаа мэдэхгүй ганцаараа тэнүүчилж явсан хүүхдийг нисэх буудлын цагдаа нар олжээ. Цагдаагийн газарт охиныг авчирсны дараа ээж нь залгаж хүүхдээ олдсон эсэхийг асуусан байна. Охины ээж цагдаа нарт тайлбарлахдаа “онгоцноос буугаад эцэг, эх хоёр нь тусдаа машинаар гэртээ ирсэн, ирэхдээ охиноо аваад явж байгаа гэж бие биедээ найдсан” гэжээ.

Штатгарт нисэх буудалд төөрсөн охиныг аав нь ирж авсан байна. Эцэг, эх нь хүүхдээ алга болсныг мэдэх хүртэл охин нисэх буудалд хэр удаан хүлээсэн нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: www.nypost.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.