СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ямар нууц үг хакердахад хялбар байдаг вэ?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

“123456” гэсэн тоо танд нэг л танил санагдаж байна уу? Хэрэв таны ашигладаг ямар нэг хаяг, апп, гар утас, таблетын чинь нууц үг ийм байвал солих цаг нь болжээ.

Энэ бол интернэт хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг нууц үг. Мөн спортын баг тамирчдын болон хэн нэгний нэр, хараалын үгс таны бодож байснаас ч илүү нийтлэг нууц үг байдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Их Британийн Үндэсний цахим аюулгүй байдлыг хамгаалах төвөөс тухай танилцуулсан байна. Мөн “qwerty” болон “password” гэдэг үгнүүдийг тус бүр нь гурван сая хаяг ашигладаг ажээ.

Их Британичуудын дунд Ashley, Michael, Daniel, Jessica, Charlie гэсэн нэрнүүдийг хамгийн олон удаа нууц үгээ болгон хадгалсан байдаг ба хөлбөмбөгийн шүтэн бишрэгчид байдгийг судлаачид танилцуулжээ.  

Дэлхий дээр хамгийн их хэрэглэгддэг нууц үгс нь:

1.   123456

2.   123456789

3.   qwerty

4.   password

5.   111111

6.   12345678

7.   abc123

8.   1234567

9.   password1

10. 12345

Дээрх жагсаалтад өмнө нь “iloveyou” буюу “бичамдхайртай” гэсэн үг багтдаг байсан бол байраа алджээ. Оронд нь “monkey”, “dragon” буюу сармагчин, луу гэсэн үгнүүд хамгийн их хэрэглэгддэг амархан тайлагддаг 20 нууц  үгэнд багтсан байна.

Их Британийн Үндэсний цахим аюулгүй байдлыг хамгаалах төвөөс интернэт хэрэглэгчдийг дээрх амар хялбар нууц үгсээс аль болох татгалзаж чадвал тэр бүр амар хакердуулж мэдээллээ алдахгүй гэдгийг зөвлөжээ. Та нууц үгээ сонгохдоо аль болохоор санамсаргүй үг үсэг сонгож, тэр нь ямар нэг байдлаар таны санаанд байдаг зүйлтэй холбогдож байвал зүйтэй ажээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.