“Ази-Номхон далайн орнуудын харьцуулсан эрх зүй” хурлын бүртгэл маргааш дуусна

 

Уг хэлэлцүүлэгт оролцох залуу эрдэмтэд, их сургуулийн багш нар, оюутан залуусийн бүртгэл маргааш дуусах юм байна.

Буриад улсын Засгийн газар, Буриадын Улсын их сургууль, Буриад Улсын Дээд шүүх, Буриад улсын Арбитрын Шүүх, Монголын Хуульчдын холбоо, Монгол Улсын Их сургууль, Хятадын харьцуулсан эрх зүйн холбоо, Хятадын улс төр, хууль зүйн их сургуулийн харьцуулсан эрх зүйн институт хамтран Засгийн газрууд, эрдэм шинжилгээний нийгэмлэгүүд болон ОХУ, Ази-Номхон далайн бүсийн улсууд, бусад орны олон улсын эрх зүйн харилцааг бэхжүүлэх зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа аж.

Хэлэлцүүлэг:

  1. “Ази-Номхон далайн бүсийн улсуудын харьцуулсан эрх зүйн үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн асуудлууд”;
  2. “Олон улсын харилцаа болон олон улсын эрх зүй”;
  3. “Ази-Номхон далайн бүсийн улсуудын харьцуулсан эрх зүйн иргэний хуулийн асуудлууд”;
  4. “Ази-Номхон далайн бүсийн улсуудын харьцуулсан эрх зүйн эрүүгийн хууль, гэмт хэргийн асуудлууд”;
  5. “Харьцуулсан эрх зүйн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, шүүх эмнэлгийн асуудлууд. Ази-Номхон далайн бүсийн улсуудын хууль сахиулах байгууллагууд” сэдвийн хүрээнд болох бөгөөд бүртгүүлэхийг хүссэн хүмүүс  labatr@mail.ru хүсэлтээ илгээх ёстой юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.