16 ширхэг мөнгөн аяга, үнэт эдлэл хулгайлсан этгээдийг баривчилжээ
Дундговь аймгийн цагдаагийн газрын албан хаагчид орон байрны хулгайн хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэн шалгаж байна. Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч өнгөрсөн наймдугаар сарын 30-31-ний шилжих шөнө тус аймгийн төв орших суух иргэн Б, М нарын орон байранд нэвтрэн 16 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, эмээл, мөнгөн ээмэг бөгж, дуран зэргийг хулгайлан Дундговь аймгийн Өндөршил суманд ирж, хулгайн эд зүйлээ зарж борлуулсан. Мөн иргэн М-ийн мотоциклийг хулгайлж, аймаг дамжин гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна.
Админ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.