Азийн өмнөд нутагт далайн шуурганы улмаас 70 орчим хүн амиа алдаад байна

Далайн шуурганы улмаас Хятадад хоёр, Филиппинд 64 хүн амиа алдсан гэж мэдэгдлээ. Агаарын болон галт тэрэг, хуурай газрын тээвэр саатаж олон сая хүн хар салхинд боогдоод байна. Хүн амын нягтаршил их Гуандон мужид нөхцөл байдал хамгийн хүнд байна гэж Хятадын төрийн мэдлийн телевизээс мэдээллээ. Манкудыг 2018 онд шуурч буй хамгийн хүчтэй далайн шуурга байж магадгүй гэжээ. Далайн хар салхи мягмар гаригаас намжиж чиглэлээ өөрчилнө гэж цаг уур судлаачид хэлж байна. Одоогийн байдлаар юм.

Хонконгод мөн улаан түвшний аюул зарлаж ард иргэдийг гэрээсээ гаралгүй, хаалга цонхноосоо хол байхыг анхааруулжээ. Хятадын тусгай эрхт муж Хонконгод олон улсын 900 нислэг саатаж, үйлчилгээний газрууд, худалдааны төвүүд хаалгаа барьсан байна. Зэргэлдээ орших Макаод мөн түүхэндээ анх удаа алдартай томоохон казинонууд үүд хаалгаа барих болжээ. Синьхуа агентлагийн дамжуулснаар 18 мянга гаруй түр орогнох газрууд үүд хаалгаа нээж, аялал жуулчлалын зориулалттай 630, албан газрын зориулалттай 30 мянга орчим барилга байшин үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.

Филиппин улсад 250,000 иргэн далайн шуурганд өртөж, амь үрэгдсэн иргэдийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг анхаарууллаа. 50 орчим иргэн ор сураггүй алга болж, 30 гаруй хүн бэртжээ. Люзоны хойд нутаг дэвсгэр хамгийн их гарз хохирол амсаад байна. Таван жилийн өмнө тус улсыг Ёландо далайн шуурга дайран өнгөрч 6,000 гаруй хүн амиа алдаж байсан.

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Филиппинд Манкуд далайн шуурганы үеэр
Филиппинд Манкуд далайн шуурганы үеэр

Филиппинд сураггүй болсон иргэдийг хайж байна
Филиппинд сураггүй болсон иргэдийг хайж байна

Хятадад Манкуд далайн шуурганы үеэр
Хятадад Манкуд далайн шуурганы үеэр

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.