СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

90-ээд оноос хойш Хятадын 730 сая хүн ядуурлаас гарчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Хятад, Энэтхэг улсууд хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлдэг орнууд. МакКенси Глобал хүрээлэнгээс дэлхийн 71 орны 1965-2016 он хүртэл 50 жилийн статистик тоон мэдээллийг цуглуулж дээрх судалгааг хийжээ. Харин Энэтхэг улс 170 сая иргэний амьдралын түвшинг дээшлүүлж жагсаалтын хоёрдугаарт оржээ. Эдийн засгийн хөгжиж, дундаж давхаргын иргэдийн амьдралын түвшин дээшилж, орлого нэмэгдсэнээр хуримтлал үүсгэхэд болон захиран зарцуулахад хангалттай мөнгөтэй болсон нь ядуурлаас гарахад тусалсан гэж МакКенси Глобал хүрээлэн үзжээ.

Нэн ялангуяа Энэтхэг улс 2020 он гэхэд Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө  тогтмол долоон хувьд барих төлөвлөгөөтэй. Томоохон компаниуд, аж үйлдвэрүүд Энэтхэгийн эдийн засгийн хөгжилд маш том түлхэц болж байгаа нь судалгаанаас харагджээ. Мөн техник технологи хөгжихийн хэрээр стартап компаниудын эрхийг Энэтхэгийн Бенгалурь, Хятадын Бээжин, Шанхай хотуудад маш хурдацтай  олон тоогоор олгож байна. Гэсэн ч төрсөөр, баян-ядуугийн ялгаа их байна гэжээ.

Хятад, Энэтхэгийн 10 хот тутмын наймд аж үйлдвэрлэл явуулах тусгай эрх давхар оронтой тоогоор нэмэгдэж байгаа бол АНУ-ын 10 хот тутмын гурав нь л эдгээр хотуудын хөгжилтэй эн зэрэгцэж байна. Санхүүгийн фирмүүд цоо шинэ технологи, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс ашиг орлогынхоо 56 хувийг бүрдүүлж байгааг МакКенси Глобал хүрээлэн мэдээлжээ.

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.