Хуситууд Эр-Рияд дахь “Арамко” газрын тосны компанийг онилсон гэж мэдэгдэв
Йемений Ирантай холбоотон хуситуудын “Ансаралла” хөдөлгөөн Саудын Арабын нийслэл Эр-Риядын өмнөд хэсэгт байрлах “Сауди Арамко”-гийн газрын тос боловсруулах байгууламжийг баллистик пуужин болон дроноор харвасан гэж мэдэгдлээ.
Хуситуудын цэргийн төлөөлөгч халдлага байндаа хүрч, байгууламжид гал гарсан гэж мэдээлсэн байна. AFP, Reuters-ийн сурвалжлагчид мөн тус байгууламжийн орчимд гал, өтгөн хар утаа гарсныг мэдээлжээ.
Харин Саудын Арабын тал хуситуудын халдлагын талаарх мэдэгдлийг үгүйсгэж, “төөрөгдүүлсэн мэдээлэл” хэмээн нэрлэсэн байна. Саудын Араб болон “Сауди Арамко” гал түймрийн шалтгааны талаар одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.