"Өсвөр үе-Бидний ирээдүй" нэгдсэн дадлага сургуулилт хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа

"Өсвөр үе-Бидний ирээдүй" нэгдсэн дадлага сургуулилт хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг хамруулсан “Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээг хоёрдахь жилдээ зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд гамшиг, ослын үеийн бэлэн байдлын сургалт, дадлагаас гадна гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хорт зуршил, донтолтын хор нөлөө, мэргэжил сонголтын талаар мэдээлэл, сургалт зохион байгуулж, сурагчидтай нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

d0538f4e18f347f7b02e11283436bdfc

Мөн АНУ, ОХУ, БНХАУ, Чех, Унгар, Япон зэрэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл оролцож, тухайн улс оронд суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэсэн нь энэ удаагийн арга хэмжээний онцлог байв.

Сурагчид гал түймэр, газар хөдлөлт болон бусад болзошгүй аюул, ослын үед сандарч тэвдэлгүйгээр өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах талаар бодит нөхцөлд сургалт, дадлага хийж, эрэлч нохойн үзүүлбэр, гал түймэр унтраах дадлагатай танилцсан юм.

23f2bbf54d094e179906548f70b63d7d

ee569877215a4833bd0caedb825b4ba3Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис, хорт зуршлын хор нөлөө, донтолтоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.

e98072af18cc4712916aa7868d43584b

475a4fa3ce7d487da99f93d45f31f0f3Энэ удаагийн арга хэмжээнд дүүргийн Боловсролын хэлтэс, Прокурорын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс, Улаан загалмайн хороо, Үндэсний аврах бригад, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төв зэрэг байгууллага хамтран оролцсон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.