УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЖДҮХС-тай нэр холбогдсон дөрвөн гишүүний асуудлыг ээлж дараалан хэлэлцэж байна. Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодын саналыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Тэгвэл яг одоо УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгы хорооны шийдвэрийг хэлэлцэж дэмжлээ. Ингэснээр ЖДҮХС-тай нэр холбогдсон хоёр дахь гишүүнээ МАН хамгаалж үлдлээ.
УИХ-ын гишүүн Л.Энхболдыг “Хас говь транс”, “Жаргалант харвест” зэрэг компаниудаар дамжуулж ЖДҮХС-аас 1,2 тэрбум төгрөгийн зээл авсан гэгдэж байгаа юм. Одоо УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарын асуудлыг хэлэлцэх юм.