🔴Б.Баярбаатар: Булган аймагт МАН-ын 30 гаруй гишүүн уулзалт хийсэн нь үнэн
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Мөн 14 цагт 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр товлосон. Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулган эхлэхээс өмнө МАН-ын бүлэг доторх цөөнхийн тал буюу 30-ын талынхан Булган аймагт нууц уулзалт хийсэн, уулзалтаар Н.Учралын Засгийн газрыг унагах асуудал яригдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээд байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Бид намрын их ажлаас өмнө манай аймагт руу явж салхинд гарсан. Харин Засаг огцруулах талаар, хэн нэгнийг огцруулах тухай асуудал яриагүй.
Малчид маань 'Бид гурилаа өндөр үнэтэй худалдаж авч хэрэглэж байгаа атлаа махаа яагаад энд хямд үнээр өгөх ёстой юм бэ' гэдэг асуудлыг хүртэл өнөөдөр ярьж байна. Тиймээс аливаа асуудалд цензуртэй, цэгцтэй хандъя гэсэн санааг ялангуяа хөдөө орон нутгийн иргэд нэлээн өндөр түвшинд тавьж, өргөнөөр ярьж байгаа юм.
Өнгөрсөн хаврын тухайд ноолуурын ханш харьцангуй гайгүй үнэтэй байсан. Энэ удаадаа ч бас тодорхой түвшинд анхаарч ажиллах шаардлагатай байгаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.