Huawei компанийн шүүх хурал АНУ-д эхэллээ
БНХАУ-ын харилцаа холбооны технологийн томоохон компани Huawei Technologies болон түүний охин компаниудыг худалдааны нууц хулгайлсан, АНУ-ын хориг арга хэмжээг зөрчсөн болон бусад гэмт хэрэгт буруутгасан холбооны шүүх хурал АНУ-ын Нью-Йорк хотын Бруклины Зүүн дүүргийн шүүхэд эхэллээ.
Тангарагтны бүрэлдэхүүнийг сонгох ажиллагаа есдүгээр сарын 8-нд эхэлж, есдүгээр сарын 9-нд талууд нээлтийн мэдүүлгээ хийжээ. Прокурорууд Huawei-г Америкийн технологийн компаниудын худалдааны нууцыг хууль бусаар олж авсан, мөн Ирантай холбоотой үйл ажиллагаагаа нуун дарагдуулж, АНУ-ын хоригийг тойрсон гэж буруутгаж байна.
Харин Huawei-ийн өмгөөлөгч эдгээр буруутгалыг няцааж, компанийн ажилтнуудын зарим үйлдлийг зохион байгуулалттай гэмт хэрэг мэтээр тайлбарлаж байна гэж мэдэгджээ. Шүүхийн ажиллагаа ойролцоогоор гурван сар үргэлжлэх төлөвтэй байна. Энэ хэрэгт хувь хүн бус, Huawei болон түүний охин компаниуд хуулийн этгээдийн хувиар шүүгдэгчээр оролцож байгаа юм.
Эх сурвалж:
• iclg.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.